solongonews
Хятадад 800 гаруй мянган га намгархаг газрыг сэргээжээ
2024-02-04 18:42
Сүүлийн 10 жилийн хугацаанд Хятадад 800 гаруй мянган га намгархаг газрыг нэмж сэргээжээ.

        Хоёрдугаар сарын 02-ны өдрийг 28 дахь удаагийн Дэлхийн ус намгархаг газрын өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жил “Ус намгархаг газар ба хүний ​​сайн сайхан” гэх уриан дор болжээ. ХКН-ын XVIII их хурлаас хойш Хятад улс намгархаг газрыг хамгаалах 3400 гаруй төсөл хэрэгжүүлж, 800 гаруй мянган га намгархаг газрыг нэмж нөхөн сэргээсэн тухай сурвалжлагч Үндэсний ой, бэлчээрийн газраас мэдээлэв.

        Сүүлийн жилүүдэд Хятад улс намгархаг газрын хамгаалалтыг тасралтгүй бэхжүүлж, намгархаг газрын төрлийн 2200 гаруй дархан цаазат газар байгуулж, улсын хэмжээний намгархаг газрын талбай 56.35 сая га хүрчээ. Үүний дотор олон улсын ач холбогдол бүхий 82 намгархаг газар, 58 улсын хэмжээний ус намгархаг газар, 903 үндэсний цэцэрлэгт хүрээлэн, олон улсын намгархаг газрын 13 хот байдаг бөгөөд 11 сая га намгархаг газрыг үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тогтолцоонд оруулж, хамгийн хатуу хамгаалалт, менежментийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Ус намгархаг газрын эко аялал жуулчлал, намгархаг газрын байгалийн боловсрол эрчимтэй хөгжиж, намгархаг газрын экологийн сайн орчин нь хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлэх цэг болж байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл