Олон улсын адуун соёлын наадам өндөрлөлөө
2019-08-28 15:23
Олон улсын адуун соёлын наадам өндөрлөлөө.

Хятад улсын адуун соёлын хоёр дахь удаагийн наадам, Өвөр Монголын олон улсын адуун соёлын анхдугаар экспо 08 дугаар сарын 27-ны үдэш өндөрлөлөө. Энэ удаагийн наадмаар нийт 8 төрлийн 41 арга хэмжээг амжилттай зохион байгуулж, адуунд хайртай хүмүүст гайхамшигт бэлгийг барьжээ.

Адууны шинжлэх ухаан, адууны аж үйлс, адуун соёлын аялал жуулчлал, спорт зэргийг нэгэн зэрэг хөгжүүлэх, монгол адууг дэлхийд таниулан, Өвөр Монголын адууны үйлсийн өндөр чанартай хөгжлийг мөн наадмаар дамжуулан ахиулсан байна. Хаалтын ёслолын үеэр уран сайхны жүжиг сонирхуулан, шилдэг хамт олныг шагнан урамшуулсан байна.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
