solongonews
Монгол Улсад суугаа Хятад цагаач иргэдийн Сар шинийн баяр болов
2016-02-03 16:01
Монгол Улсад суугаа Хятад цагаач иргэдийн Сар шинийн баяр болов.

Нэгдүгээр сарын 31-нд Монгол Улсад суугаа Хятад цагаач иргэдийн хаврын баярын үдэшлэг Улаанбаатар хотод амжилттай болж өнгөрөв. Тус арга хэмжээг “Монгол дахь Хятад цагаач иргэдийн холбоо”, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хай Мин зэрэг Элчин сайдын яамны гол дипломат ажилтан, Монгол дахь Хятад цагаач иргэдийн холбооны дарга Бай Шуан Жань болон Монгол дахь Хятад цагаач иргэдийн холбооны Байнгын хороо, Хятадын банкны Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Тэргүүн дэд төлөөлөгч Дай Шинг Жүн, Монгол дахь Хятад цагаач иргэдийн сургуулийн захирал Жианг Сиэн Мэй болон Монгол дахь Хятад цагаач болон БНХАУ-ын санхүүжилттэй байгууллага, гадаад оюутны төлөөлөл зэрэг ойролцоогоор 300 зочин төлөөлөгчид хамтдаа Хятадын бичин жилийн сар шинийн баярыг тэмдэглэв.

Шин Хай Мин Элчин сайд баярын мэндчилгээ дэвшүүлэн хэлэхдээ, Хятад үндэстний уламжлалт сар шинийн баяр тохиож буй үед, би БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамыг төлөөлөн Монгол Улсад суугаа нутаг нэгт өргөн ард түмэндээ, БНХАУ-ын санхүүжилттэй байгууллага болон гадаадад суралцагчдад халуун дотноор мэндчилэн сайн сайхныг хүсэн ерөөе! Өнгөрсөн жил Монгол дахь Хятад цагаачид идэвхтэй хичээн, улс орны бүтээн байгуулалт, Хятад Монголын харилцааны хөгжлийн төлөө зохих хувь нэмрээ оруулсанд энэ завшааныг ашиглан бүгдэд нь чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлж байна.

Шин Хай Мин Элчин сайд хэлэхдээ, саяхан өнгөрөн 2015 он бол Хятад Улс бүтээн байгуулалт болон дипломат ажлаа иж бүрэн хөгжүүлэх жил байсан. Ши Жинь Пин дарга Ерөнхий нарийн бичгийн даргаар удирдсан Намын төв хороо нь цаг үеийн байдлыг ойлгон, тооцоолон гаргаж, хөгжлийг шинээр эрэлхийлэх, зохицуулах, ногоон хөгжил, хөгжлийг нээх, хамтдаа хөгжих зэрэг цуврал улс орныг удирдах шинэ үзэл баримтлал, шинэ бодол, шинэ стратегийг дэвшүүлсэн бөгөөд, эдийн засгийн хөгжлийн шинэ төлөвийг идэвхтэй удирдан чиглүүлж, хөгжлийн алхмыг бүх талаар гүнзгийрүүлэн хөгжүүлж, эдийн засгийн 6.9%-ийн өсөлтийг биелүүлэн, дэлхийн тэргүүлэх эгнээний байр сууриа үргэлжлүүлэх болно. Бид Энх тайван болон Хөгжил гэсэн хоёр том сэдэвт төвлөрөн Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойн дурсгалын үйл ажиллагааг сүр жавхлантай тэмдэглэж, үүнд 50 орчим улс орны төрийн тэргүүн, засгийн газрын тэргүүн эсвэл өндөр дээд төлөөлөгчид оролцон энх тайван шударга ёсны дуу хоолойгоо дэлхийд хүчтэй илэрхийлсэн юм. Бид дэлхийн бүх оронтой хамт хөгжих, хамт цэцэглэн мандахыг дэмжин, Нэг бүс нэг замын бүтээн байгуулалтыг урагшлуулан хөгжүүлж, бүх дэлхийг засах, Нэгдсэн Үндэсний Байгууллагын шинэчлэлд идэвхтэй оролцон, уур амьсгалын өөрчлөлтийн төлөө Парисын хуралд иж бүрэн, тэнцвэртэй, хүчтэй, хязгаарлах чадалтай уг хэлэлцээрт чухал хувь нэмэр оруулсан бөгөөд хариуцлагатай том улсын шинж төрхийг бүрэн харуулж, Хятад Улсын олон улс дахь нөлөө, байр суурийг дээшлүүлж чадсан юм. .

Шин Хай Мин Элчин сайд онцлон, агуу эх орон маань хүчирхэг болон Хятадын ард түмэн хөл дээрээ зогсож, бид Хятад үндэстний үр ач, хилийн чанад дахь иргэний хувьд бахархах бүрэн эрхтэй, мөн агуу үндэстний сэргэн мандалтыг биелүүлэхийн төлөө өөрсдийн хүчээр үргэлжлүүлэн хувь нэмрээ оруулах хэрэгтэй!

Шин Хай Мин Элчин сайд хэлэхдээ: - Одоогоор Хятад Монголын харилцаа болон хамтын ажиллагаа хамгийн идэвхтэй үедээ оршиж байна. 2014 оны 8-р сард Ши Жинь Пин даргын Монгол Улсад хийсэн төрийн айлчлалаар Хятад Монголын харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд дэвшүүлж, хоёр улсын харилцааг шинэ хөгжлийн шатруу оруулсан. Өнгөрсөн оны 11 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж БНХАУ-д хариу айлчлал хийж, хоёр улсын төрийн тэргүүн Хятад Монголын харилцаа болон бүх салбарын бодит хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал бодлоо солилцон, олон шинэлэг бөгөөд чухал нийтлэг үзэл бодолд хүрч, хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлсэн юм. Одоо Хятад Монгол хоёр улс хөгжлийн чухал үедээ байгаа. Хоёр улсын удирдагчид санал нэгтэйгээр “Торгоны зам эдийн засгийн бүс“ болон “Талын зам“ хоёр санаачилгын хөгжлийн стратегийг уялдуулан холбож, хамтран хөгжин цэцэглэлт дэвшилтийг биелүүлж байна. Хятадын тал “элэгсэг дотно, чин сэтгэл, харилцан ашигтай байх, хүлцэнгүй байх” дипломат үзэл санааг үргэлжлүүлэн баримталж, Монголын талтай харилцан ашигтай хамтын ажиллагааг улам бэхжүүлэн, хоёр улс болон хоёр улсын ард түмэндээ үр шимийг нь хүртээх болно. Энэ нь Монгол Улсад амьдарч буй БНХАУ-ын иргэн болон Хятад цагаач иргэдийн ажил үйлсийг сэргээх мөн амар тайван ажиллаж амьдрахад боломжоор хангаж, өргөн уудам орон зайг нээн өгч байгаа юм.

Шин Хай Мин Элчин сайд мөн хэлэхдээ: - 2016 он бол БНХАУ-ын “Арван гурав дахьТавдугаар” төлөвлөлтийн эхлэлийн жил, мөн чинээлэг нийгмийг иж бүрнээр байгуулах, Хятад Улсын мөрөөдлийн эхний зуун жилийн чармайлтын зорилгын шийдвэрлэх ялалтын үе эхлэх жил юм. Шин жилдээ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Монгол Улсад байгаа Хятад цагаач нутаг нэгтнүүд болон БНХАУ-ын санхүүжилттэй байгууллагуудтай хамтран Хятад Монголын харилцааны хамтын ажиллагааг дэмжихийн төлөө, эх орны бүтээн байгуулалтын хөгжлийг дэмжих үйлсэд илүү өндөр хувь нэмэр оруулах болно. Хамгийн сүүлд, бүх нутаг нэгт ахан дүүс болон найз нөхөддөө Бичин жилдээ гэр бүлээрээ аз жаргал байхыг хүсэн ерөөе!

Үйл ажиллагааны дараа олон талын өнгө аястай урлагийн тоглолт болж, Шин Хай Мин Элчин сайд сар шинийг хамт тэмдэглэн өнгөрүүлж, Хятад, Монголын харилцаа улам бүр сайн сайхан байх ерөөлийг айлдлаа.

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : Chinese Embassy
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл