Оргилуун дарс буудах чимээ, шинэ оны хөгжилтэй дуунууд цангинах мөч тун ойрхон ирлээ. Энэ гайхамшигтай баярыг хэзээ ч мартагдашгүйгээр тэмдэглэхийг хүсэхгүй хүн хаана байхав.
Гэвч хямрал хаа сайгүй нүүрлээд байгаа энэ цагт халаасныхаа хэмжээгээр баярлах шаардлага яах аргагүй тулгараад байна. Тэглээ гээд би л хямарсан гээд гундуухан тэмдэглэнэ гэж юу байхав. Харин ч хамгийн сайхан тэмдэглэх аргыг хайж олох нь чухал. Тиймээс хэд хэдэн санааг эрхэм уншигч тантай хуваалцъя.
Ухаалаг бас хэмнэлттэй арга
Олон хүний орох шинэ жилийн цэнгүүн элбэг дэлбэг, инээд хөөрөөр дүүрэн байх учиртай. Үүний тулд заавал тухайн рестораны менюнд “хүлэгдэж” мөнгөө нарийлах бас шаардлагагүй. Тиймээс уян хатан үнэ санал болгох, менюгээ ч яриа хөөрөөтэй зохицуулах боломжтой газар л хэрэгтэй. Хамт олны саналыг нэгтгэж чадах тийм газрыг хамтдаа хайвал ямар вэ.

Тэгвэл яг ийм боломжийг “Алтай Монгол Грилл” ресторан санал болгож байгаа юм байна. Орчин цагаа дагасан тохилог саруул орчин, өөрөө хоолоо зохиож иддэг ухаалаг энэ ресторанд шинэ жилээ хамт олноороо тэмдэглэж яагаад болохгүй гэж.
Жинхэнэ монгол грилл-ийн амтыг мэдрүүлэх олон меню биднийг хүлээж байна.
Жишээ нь, сархад, шар айраггүйгээр шинэ жилээ тэмдэглэх хүсэлтэй хүмүүс байж болно шүү дээ. Шинэ жилээ тэмдэглэе гэвэл нэг хүний ердөө л 28800 төгрөг. Бас уух зүйлийн захиалгаа өөрчилж ч болох юм. Зарим зүйлээ рестораны менежертэй ярилцаад л шийдчихнэ.
Жинхэнэ монгол грилл-ийг төгс мэдрүүлэх меню
Гадаадын гийчдийн өмнө Монголынхоо нэрийг гаргадаг тоотой цөөхөн рестораны нэг “Алтай Монгол грилл”-ийн шинэ жилийн бас нэгэн меню эрхэм танд таалагдах нь гарцаагүй. Тансаг амттай бүхнийг багтаасан ширээнд суухад ердөө л 44000 төгрөг хангалттай. Грилл бас BBQ хосолсон 6 төрлийн тансаг хоол, сархад, ундааг хослуулсан энэ багцыг жинхэнэ монгол амтанд дурлагсад сонгоход тохиромжтой. 100-аас дээш хүнтэй захиалга бүрт халуун вино угталт үнэгүй гэдгийг тус рестораныхан хэлж байна. Та сонголтоо хийхдээ менюндээ өөрчлөлт оруулж, зарим уух зүйлсээ ч нэмж, хасч болох юм билээ.
Шарсан нугасанд дурлагсдад зориулав
“Алтай Монгол Грилл” рестораны шинэ жилийн сюрприз ингээд дуусаагүй шүү. Хамт олон, найз нөхөд, хамаатан саднаараа тухтай сайхан баярлахыг хүссэн хэн бүхэнд зориулсан тансаг меню бас байна. Ингэхдээ гахайн махан амтат шорлог тэргүүтэй 6 тансаг хоол, халуун вино тэргүүтэй сархад, ундааг багтаасан меню 54000 төгрөгийн үнэтэй. Ийм меню сонгосон эрхэм та бүхний захиалга 100-гаас дээш хүнтэй бол шарсан нугас бэлэглэх нь.

Шилмэл сонголт таных
Шинэ жил тэмдэглэх бас нэгэн аргыг санал болгоё. Энэ бол үргэлж шилмэл тансгийн эрэлд гарч байдаг хүмүүсийн сонголт байх болно. Тэдний мэдрэмж хамгийн эмзэг нарийн байдаг болохоор энэ меню яг тохирно.
Халуун виногоор угтуулж, тансаг стейк тэргүүтэй 6 хоол, элдэв амттангаар дайлах энэ сонголтыг та 64000 төгрөгөөр худалдан аваарай. Тансаг, тав тухтай, зөвхөн танд л зориулсан үдшийг тань мялаах бэлэг ч бас хүлээж байна. Та бүхний захиалга 100-гаас дээш хүнтэй бол шарсан тоорой бэлэглэх юм.
Багачуудад барих бэлэг
Таны бяцхан хүү, эсвэл ангиараа, найз нөхдөөрөө шинэ жилээ хаана тэмдэглэхээ мэдэхгүй байна уу. Тэгвэл танд дуулгах сайхан мэдээ байна. “Алтай Монгол Грилл”-д таны бяцхан үрс баяраа тэмдэглэх бол тус рестораныхан ердөө л 14800 төгрөгийн меню санал болгож байна. Хүүхдийн дуртай амттаныг бүхлээр нь шингээсэн энэ меню багачуудад маань таалагдана гэдэгт эргэлзэхгүй байна.
