Лэнхү нуурын одон орны ажиглалтын орчныг хамгаалах хууль батлагдсан нь агаар тэнгэрийн орчныг хянах чиглэлээрх Хятад улсын анхны хууль тогтоомж боллоо.
БНХАУ-ын Хөхнуур мужийн Хайшигийн Монгол-Төвөдийн өөртөө засах жөүгийн Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооноос мэдэгдэл гаргаж, тухайн мужийн ардын төлөөлөгчдийн тусгай хурлаар дээрх жөүгийн нутаг дахь Лэнхү нуурын одон орны ажиглалтын орчныг хамгаалах хуулийг хянан баталсан байна.
22 заалттай уг хууль ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжих болно. Хуулийн тайлбарт голчлон хууль тогтоох зорилго, үндэслэл, бүс нутгийн хуваарилалт, хамрах хүрээ, судалгааны төхөөрөмжийн удирдлага, нэгжийн үүрэг чадавх, хуулийн хариуцлага, торгууль зэрэг агуулгыг хамарчээ.
