Солонгос улсын хөл бөмбөгийн холбоо энэ сарын 15-ны өдөр албан сайтдаа 2023 оны Азийн цом хөл бөмбөгийн тэмцээнийг хариуцан зохион байгуулах хүсэлт гаргахгүй гэдгээ нийтлэв. Үүнээс өмнө зөвхөн Хятад болон Солонгос 2023 оны Азийн цом хөл бөмбөгийн тэмцээнийг хариуцан зохион байгуулахаар хүсэлт гаргаж байсан юм. Ингэснээр урьдчилсан таавраар Хятад улс энэхүү тэмцээнийг хариуцан зохион байгуулахаар өргөдөл гаргасан цорын ганц улс болсон байна.
Солонгос улсын хөл бөмбөгийн нийгэмлэг нь Ази тивийн хөл бөмбөгийн холбоонд албан ёсоор захидал илгээжээ. Тэд захидалдаа:
2023 онд эрэгтэй хөл бөмбөгийн Азийн цом тэмцээн болон эмэгтэй хөл бөмбөгийн дэлхийн цом тэмцээнийг хийх болохоор бид нарийн нямбай судалсны дараа бодлогын талаар бүх хүчээ төвлөрүүлэн 2023 оны эмэгтэй хөл бөмбөгийн дэлхийн цом тэмцээнийг хариуцан зохион байгуулахаар хүсэлт гаргаж байна. Иймээс Солонгос улсын хөл бөмбөгийн холбоо 2023 оны Азийн цом хөл бөмбөгийн тэмцээнийг хариуцан зохион байгуулах өргөдөл гаргахгүй болсон гэв.
Хятад улсын хөл бөмбөгийн холбоо илэрхийлэхдээ, 03-р сард Ази тивийн хөл бөмбөгийн холбоонд 2023 оны Азийн цом тэмцээнийг хариуцан зохион байгуулахаар өргөдөл гаргасан гэжээ. Ази тивийн хөл бөмбөгийн холбооны төлөвлөгөө ёсоор энэ жилийн 06-р сард Парист Ази тивийн хөл бөмбөгийн холбооны онцгой төлөөлөгчдийн их хурал хийж, төлөөлөгчид оноо өгч 2023 оны Азийн цом тэмцээнийг зохион байгуулах газрыг тогтоох юм.
