solongonews
Үндэстний дуу урлагийн содон бүтээлүүд Хятад улсын соёлыг хөгжүүлэх брэнд болж байна
2017-07-24 16:47
Тал нутгийн дуу хөгжим зэрэг үндэстний дуу урлагийн содон бүтээлүүд нь Хятад улсын соёлыг хөгжүүлэн бадруулах брэнд болж байна.

Энэ жилийн 4 дүгээр сард Хөххотын үндэстний дуу бүжиг жүжгийн хүрээлэн Берлин хотноо тоглолт хийж, үндэстний соёлыг харуулсан хөөмий, уртын дуу болон уран бүжгээрээ Герман улсын үзэгчдийг бишрүүлсэн юм. Хөххотын үндэстний урлагийн тоглолтын ангийн ерөнхий захирал Пэнфэй хэлэхдээ: - Тоглолт дууссан ч гурван мянга гаруй үзэгч тоглолтын талбайгаас явах дургүй байсан гэжээ .

Тал нутгийн Улаанмөчир нь 60 жилийн түүхийн замыг туулсан юм. Өвөр Монголын үндэстний урлаг жүжгийн хүрээлэнгийн дарга Лю Чүньлян танилцуулахдаа: - Тал нутгийн “Соёлын хөнгөн морьт цэрэг” болсон Улаанумөчир Өвөр Монголын үндэстний соёлын брэнд боллоо. Өвөр Монголын 75 Улаанмөчир нь жил бүр 4 сар гаруйн хугацаанд үндсэн шатанд тоглолт хийж, нийт 7100 гаруй удаагийн тоглолт, үндэстний хэдэн зуун сая үзэгчдийн хүртээл болгодог. Тэд шинэ цаг үе дахь соёлыг ард түмэнд хүргэх элч болохын зэрэгцээ соёлын хүчирхэг орныг байгуулах чухал хүч болох юм” гэжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://www.mongolcnr.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл