solongonews
“ХЯТАД-МОНГОЛЫН ХОЁР ДАХЬ УДААГИЙН ЭКСПО” тун удахгүй болно
2017-09-21 21:11
“Нэг бүс нэг зам” стратегийн хүрээнд олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэн, “Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор”-ын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, соёлын солилцоог дэмжих үүднээс БНХАУ-ын Худалдааны яам, ӨМӨЗО-ны Ардын Засгийн ордон, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран 2017 оны 9 дүгээр сарын 26-наас 30-ны өдрүүдэд ӨМӨЗО-ны төв Хөххотод Хятад- Монголын хоёр дахь удаагийн экспог зохион байгуулах юм.

Энэ хугацаанд бүс нутгийн хамтын ажиллагаа, эрдэс баялаг, шинэ эрчим хүч, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалт, барилгын салбар, морины аж ахуй, өвсний аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, технологи, санхүү, цахим худалдаа, аялал жуулчлал, монгол эм, эмнэлэг зэрэг салбаруудыг хамарсан худалдаа, хөрөнгө оруулалтын уулзалт, форум, үзэсгэлэн зэрэг арга хэмжээ зохион байгуулагдах бөгөөд харилцан ашигтай, дэлхийд чиглэсэн хамтдаа хожих хамтын ажиллагааны тавцанг бий болгох зорилготой ажиллаж байна. Экспоны үеэр Хятад, Монгол хоёр орон болон холбогдох улс орон, бүс нутгийн төрийн өндөр албан тушаалтнууд, Засгийн газар болон эдийн засаг, худалдааны салбарын төлөөлөгчид, бизнес эрхлэгчид, шинжээчид, эрдэмтэд, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид энэхүү арга хэмжээнд оролцоно.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл