Өнөөдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 100 хоногийн дараа XIV хугацааны бүх Хятадын өвлийн улирлын спортын наадам Хөлөнбуйр хотод болох болно. Үүнд зориулсан 100 хоногийн тооллын хэвлэлийн бага хурал Хөххотын спортын ордон болж, спортын наадмын одоогийн бэлтгэл ажлыг бүх талаар танилцуулсан байна.

1. Удирдлагаа чангатгаж, ажлын механизмыг тасралтгүй сайжруулав.
Хятадын спортын ерөнхий товчооноос XIV хугацааны бүх Хятадын өвлийн улирлын спортын наадмын тухай тусгай зохион байгуулах зөвлөл болон сахилга батын хяналтын зөвлөлийг байгуулсан бөгөөд Хятадын спортын ерөнхий товчооны дарга Гөү Жүнвэнь спортын наадмын тухай чухал үг хэлж, бодит шаардлага тавьсан байна. Өвөр Монголын гол удирдлагууд Хөлөнбуйр хотод олон удаа хүрч бэлтгэл ажлыг удирдсан бөгөөд орон, хот, хошуу шянь гурван зэрэглэлийн ажлын үүрэг хариуцлагыг нарийн тогтоосон байна.
2. Үүрэг хариуцлагыг нарийн биелүүлж, олон талын баталгааг эрчимтэй түлхүү ахиулж байна.
Спортын наадмын бүх ажил төрөлд холбогдуулсан нийт 115 гол болох ажлын үүргийн төлөвлөгөө гаргаж, үүнийгээ нарийн биелүүлж байх бөгөөд бодит ажлын төлөвлөгөө болон онцгой байдлын төлөвлөгөө тогтоосон байна. Энэ оны 10 дугаар сараас энэлж спортын ордны бүтээн байгуулалт, зам харилцаа болон аюулгүй байдал, байр, эрүүл мэнд, хоол хүнс, эм эмнэлэг, сайн дурын үйлчилгээ, яаралтай тусламжийн менежмент гэх мэт олон талын ажлыг эрчимтэй хийж байна.
3. XIV хугацааны бүх Хятадын өвлийн улирлын спортын наадмыг бүх талаар ухуулан танилцуулж, спортын наадмыг угтах уур амьсгал өдрөөс өдөр өсөн нэмэгдэж байна.
IV хугацааны бүх Хятадын өвлийн улирлын спортын наадмын албан ёсны сайт болон вичатын тавцан нээж, CCTV болон Өвөр Монголын одон телевизтэй хамтран ажиллаж, гол болох хэвлэлийн мэдээллийн ухуулан дамжуулах хүчнийг нэмэгдүүлэв.
