Манай Солонго аяллынхан 7 дугаар сарын 21-ний үдээс өмнө Улиастай суурингаас 68 км зайтай Зүүн Хатавч боомтод хүрч боомтын ажил байдалтай танилцлаа. Манжуур, Эрээн боомтын дараах Өвөр Монголын гурав дахь том боомт болох Зүүн Хатавч боомт нь 1992 онд Төрийн зөвлөлийн зөвшөөрлөөр байгуулагдсан улирлын чанартай боомт байсан юм. Улмаар 2008 онд олон улсын чанартай байнгын боомтоор тогтоогдсон. Энэхүү боомт Зүүн Үзэмчин хошууны Хатавч суурингийн нутагт байрладаг бөгөөд Монгол Улсын Бичигт боомттой хиллэж байна.
Үдээс хойш Зүүн Үзэмчин хошуунаас хойд зүгт 20 км зайд Улиастай уулын энгэрт байрлах “Уугуул соёл нүүдэлчин айл” жуулчны баазаар хүрч баазын үйл ажиллагаа хөгжлийн байдалтай танилцсан юм. Мөн малчдын ахуй амьдралтай танилцаж, ажил хөдөлмөрт нь оролцон энэ өдрийг утга төгөлдөр өнгөрүүллээ.








