solongonews
Бө Аогийн Азийн форум 04-р сарын 18-нд нээгдэнэ
2021-04-01 10:23
Бо Аогийн Азийн форумын 2021 оны уулзалтыг 04-р сарын 18-наас 21-ний өдрүүдэд зохион байгуулна.

   Бө Аогийн Азийн форумын нарийн бичгийн дарга Ли Баодүн 03 дугаар сарын 30-ны өдөр Бо Аогийн Азийн форумын 2021 оны уулзалтыг 04-р сарын 18-наас 21-ний өдрүүдэд Хятадын Хайнань мужийн Бо-Ао хотноо зохион байгуулахаар шийдсэн гэдгийг мэдэгдсэн байна. Энэ оны уулзалтаар Хятадын хөгжлийн чиг хандлага, дэлхийн засаглал, тогтвортой хөгжил, "Бүс ба зам" хамтын ажиллагаа зэрэг сэдвээр голчлон хэлэлцэгдэх болно.

Ли Баодүн тухайн өдөр Бээжинд болсон хэвлэлийн бага хурлын үеэр:

- Энэ жилийн уулзалтаар форум байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна. Форум нь "Дэлхийн томоохон өөрчлөлтүүд: Дэлхийн засаглалын агуу үйлст бүс ба замын дуу хоолойг нэгтгэе" гэсэн гол сэдвээр зохиогдоно. Энэ сэдвийн хүрээнд "Хятадыг тайлбарлах", "Дэлхийн өөрчлөлт болон Азийн хөгжлийн чиг хандлагыг танин мэдэх", "Бүс ба замын хамтын ажиллагаа", "Аж үйлдвэрийн өөрчлөлтийг дэмжих", "Шинэ технологитой хамтран ажиллах", "Хөгжлөө хамтдаа хуваалцах" зэрэг зургаан салбар сэдвээр хэлэлцэх болно гэж хэллээ.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл