solongonews
Зургаан сартай хүүхдийн хөгжлийг хэрхэн дэмжих вэ?
2018-04-09 21:19
Өдөр, шөнө аль ч үед хүссэн цагт хөхүүлэх


6 сараас эхлэн нэмэгдэл хоолоор өдөрт 2-3 удаа хооллох, олон нэр төрлийн хүнсэнд аажим дасгах
Хүүхдээ тэвэрч, хайрлаж, хамгаалж байгаагаа мэдрүүлэх
Хүүхдэдээ цэвэрхэн, аюулгүй тоглоом өгч гар, амаараа хүртэж танин мэдэхийг нь дэмжих
Хүүхдийг цэвэрхэн дэвсгэр дээр хэвтүүлэн ойролцоо харагдах газар тоглоом тавьж сонирхлыг нь өдөөж хөдөлгөөнийг дэмжих
Ямар нэгэн зүйл хийж буйг нь дэмжин урамшуулж чадаж байна гэсэн мэдрэмж төрүүлэх
Хүүхэдтэйгээ байнга ярьж, хийж байгаа үйлдлээ тайлбарлаж, ном уншиж, дуу дуулж өгөх.
Хүүхдийн хийж буй үйлдэл гаргаж буй дуу авиаг дуурайх, давтан хэлүүлэх, хөдөлгөөнийг дэмжих
Хүүхэдтэйгээ нуугдаж тоглох
Толинд харуулж нүүрний эрхтэнг нэрлэж заах өөрийг нь таниулах

ТАНЫ ХҮҮХДЭД ДАРААХ ШИНЖ БАЙДАЛ ИЛЭРВЭЛ ЭМЧ, МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮСТ ХАНДАНА УУ?

Хүүхэд тань хөшүүн байдалтай, мөчүүдээ хөдөлгөхөд бэрхшээлтэй байх
Дуу чимээ, танил царайнд хариу үйлдэл байхгүй эсвэл бага
Хөхний сүү, хоол идэхгүй байх
Байнга толгойгоо хөдөлгөх (чихний үрэвслийн шинж тэмдэг байж болно)

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : news.gogo.mn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл