solongonews
Дэлхийн худалдаа эрчимтэй хөгжиж байна
2018-04-18 16:51
Дэлхийн худалдаа эрчимтэй хөгжиж байна.

ХӨТ: 12-нд Женев хотноо ДХБ дэлхийн худалдааны жил тутмын тайланд гаргаж: 2017 онд дэлхийн худалдаа 4.7 хувиар өсөж, 2011 оноос хойш хамгийн хурдтай хөгжсөн он боллоо. 2018, 2019 онд дэлхийн худалдаа эрчтэй хөгжиж, тус бүр 4.4, 4.0 хувиар өсөх төлөвтэй байна гэжээ. Энэ тухай ХОУР-гаас Женевт суугаа сэтгүүлч Лю Сү-Юнь, Жан Жинхао нарын ирүүлсэн мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.

ХӨТ: “Дэлхийн худалдааны статистик” хэмээх тус тайлан бол ДХБ-ын жил тутмын тайлан, гол нь өнгөрсөн нэг жилийн дэлхийн худалдааны байдлыг дүгнэж, ирэх оны дэлхийн худалдаа, эдийн засгийг төсөөлдөг юм. “Өнөөдрийн бидний гаргасан тайлан хүмүүст өөдрөг бодол төрүүлж байна. 2017 онд дэлхийн худалдааны өсөлт маш их эрч хүчтэй, дэлхийн бараа бүтээгдэхүүний худалдааны хэмжээ 4.7 хувиар нэмэгдэж, 3.6 хувьд хүрнэ гэж өнгөрсөн 9-р сард төсөөлж байснаас үнэмлэхгүй илүү гарсан нь 2011 оноос хойших хамгийн хурдтай үзүүлэлт юм. ” ХӨТ: Тус тайлангаас үзвэл, 2017 онд Хятадын бараа бүтээгдэхүүний экспорт 2 их наяд 263 тэрбум ам.доллар хүрч дэлхийн худалдааны 12.8 хувийг эзэлж, дэлхийд тэргүүлжээ. Түүний дараа АНУ, ХБНГУ, Япон, Нидерланд, БНСУ, Хятадын Хонконг орсон байна. Бараа бүтээгдэхүүний импортоор АНУ 2 их наяд, 400 тэрбум ам.доллар хүрсан нь дэлхийн худалдааны 13.4 хувийг эзэлж, дэлхийд тэргүүлж, түүний дараа БНХАУ, ХБНГУ, Япон, Их Британ, Франц, Хятадын Хонконг орсон байна. Бизнес үйлчилгээ, худалдааны экспорт импортын хэмжээгээр АНУ дэлхийд тэргүүлж, БНХАУ-ын импорт хоёрт, экспорт тавдугаарт орсон юм.

ХӨТ: 2017 онд дэлхийн бараа бүтээгдэхүүний худалдааны өсөлт гол нь эрэлт хэрэгцээ нэмэгдсэн, ялангуяа Азийн бүсийн эрэлт хэрэгцээ ихэд нэмэгдсэнтэй холбоотой юм. 2017 онд Азийн экспорт импортын өсөлт хамгийн түргэн бөгөөд импортын өсөлт дэлхийн 60 хувь, экспорт 51 хувийг эзэлсэн хэмээн тайланд тэмдэглэжээ.

 “2018 оны дэлхийн бараа бүтээгдэхүүний худалдааны өсөлтийн хурд 2017 оныхтой бараг адилхан, 4.4 хувьд хүрнэ гэж бид төсөөлж байна. 2019 онд мөн өсөлтийн эрчээ хадгалж, 4.0 орчим хувьд хүрнэ. Энэ бол сайн мэдээ. Хямралаас хойших худалдааны хөгжлийн хамгийн сайн үед орж байна. Дэлхийн эдийн засгийн өсөлт, хөгжилд үр шимтэй бөгөөд шинээр ажлын байр бий болгоно.”

ХӨТ: Дэлхийн худалдаанд эрсдэл байсаар байна. ДХБ үүнийг гурван талаар дүгнэжээ. Тухайлбал: Нэгд, хязгаарлалтын худалдааны бодлого, арга хэмжээ олширч, энэ нь аж ахуйн нэгж болон хэрэглэгчдэд тогтворгүй хүчин зүйл болж, дэлхийн худалдаанд сөргөөр нөлөөлж байна. Хоёрт, валютын чанга бодлого нь валютын үнэ, хөрөнгийн гүйлгээг хэлбэлзүүлэх боломжтой учраас худалдааны салбарт нөлөөлөх эрсдэлтэй. Гуравт, бүс нутгийн улс төрийн байдал хурцдах нь худалдаа, эдийн засагт төсөөлөхийн аргагүй сөрөг нөлөө үзүүлнэ гэжээ.

ХӨТ: Роберт Азеведо хэлсэн үгэндээ: Харилцан нягт холбоотой эдийн засгийн хувьд ямарваа нөлөө нь дэлхийн чанартай болох боломжтой юм. Өнөөдрийн эрчтэй хөгжлийн хандлагыг хамгаалж, худалдааг дэлхийн эдийн засгийн өсөлт, ажлын байраар хангах, хөгжил дэвшлийн хөдөлгөх хүч болгохоор хичээн зүтгэхийг уриалсан байна.  

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл