135 дахь удаагийн Хятадын импорт, экспортын үзэсгэлэн (Гуанжөүгийн үзэсгэлэн) 15-нд Гуанжөү хотод нээгдэв. Энэ жилийн үзэсгэлэн нь үйлдвэрлэлийн дэвшилтэт ололт амжилтыг харуулах бөгөөд нэг сая гаруй шинэ бүтээгдэхүүн дэлгэгдэх болно. Энэхүү үзэсгэлэнгийн нээлтийн эхний өдөр гадаад худалдан авагчид үзэсгэлэнд маш идэвхтэй оролцсон байна. 04-р сарын 15-ны өдрийн 17:00 цагийн байдлаар 205 улс орон, бүс нутгийн 60 мянга гаруй гадаад худалдан авагчид тус үзэсгэлэнд оролцсон байна. Энэ нь өмнөх хуралдааны эхний өдрийн оролцогчдын тоо 18.5 хувь өссөн үзүүлэлт болсон байна.
Төлбөр тооцоо хэрхэн хийх асуудал анхаарал ихээр анхаарал татсан байна. Энэ жил тус үзэсгэлэн гадаад валютын солилцооны машин, зөөврийн Пос машин, цахим төлбөр тооцоо, картын төлбөр тооцоо, гар утасны төлбөр тооцоо, бэлэн мөнгөний төлбөр тооцоо хийх зэрэг олон зүйлийн үйлчилгээ үзүүлсэн байна. Мөн гадаад худалдан авагчдад 24 цагийн орчуулгын үйлчилгээ үзүүлэх олон хэлний олон нийтийн үйлчилгээний платформыг нээсэн байна.
