Энэ оны эхний 11 сард, Хятад улсын шинэ эрчим хүчээр цахилгаан үйлдвэрлэсэн хэмжээ 1 их наяд 35.57 тэрбум кв/цаг-т хүрч, оны дотор анхдагч удаагаа 1 их наяд кв/цаг-аас давж, өнгөрсөн жилийн мөн үеэс 32.97 хувь нэмэгдэж, Хятад улсын нийгэм нийтийн цахилгааны хэрэглээнд эзэлсэн хэмжээ 13.8 хувьд хүрсэн нь өнгөрсөн жиллийн мөн үетэй харьцуулахад 2.14 нэгж дээшилжээ. 1 их наяд 35.57 тэрбум кв/цаг цахилгаан нь энэ оны адил хугацаан дахь Хятад улсын хот суурингийн оршин суугчдын амьдрал дахь хэрэглээний цахилгааны тоон үзүүлэлттэй тэнцэхүйц юм.

Оны эхийн 11 сард Хятад улсын салхины, нарны болон биомассаар цахилгаан үйлдвэрлэсэн хэмжээ тус тус 586.67 тэрбум кв/цаг, 300.9 тэрбум кв/цаг, 148 тэрбум кв/цаг-т хүрсэн нь ноднингийн адил хугацааныхаас 40.8 хувь, 24.3 хувь болон 23.4 хувиар өсөж, шинэ эрчим хүчээр цахилгаан үйлдвэрлэлээс Хятад улсын цахилгаан эрч хүчний нийлүүлэлтэд оруулсан буй хувь нэмэр тасралтгүй нэмэгдсээр байна. Үүний зэрэгцээ шинэ эрчим хүчний хэрэглээнд ахиц дэвшил гарч, салхины эрчим хүч, фотоволтайкийн ашиглалтын үзүүлэлт тус тус 96.9 хувь, 97.9 хувь хүрчээ.
