solongonews
Адуучин залуугийн азтай үйлс
2022-03-10 14:18
Адуучин залуугийн азтай үйлс

     Малчин хүнийг мянган мэргэжлийн эзэн гэдэг. Шинэ цагийн шинэ малчид хөдөө орон нутгаа хэрхэн бүтээн байгуулж, мал аж ахуйгаа хэрхэн хөгжүүлж  хийморьтой амьдарч явааг адуучин залуу Алдарцогт харуулна.

Уусан ус унасан нутгаа мартдаггүй нь Монгол нутгийн хөрсөнд өссөн хүлэг, хүлгийн эзний аль алинд нь заяадаг төрөлхийн араншин юм уу даа...

2012 онд Өвөр Монголын Химийн Аж Үйлдвэрийн Дээд Сургуулийг эрчим хүчний мэргэжлээр төгссөнийхөө дараа Тяньжины олон улсын морин бөмбөгийн клубт хоёр жил шахам суралцан Баяннуур, Бугат зэрэг газраар морин мэргэжлийн ажил хийж байгаад 2015 онд хөдөө нутагтаа буцан үүлдрийн адуу үржүүлэх ажлаа эрчимтэй эхлүүлжээ.

      Алдарцогт хар багаасаа адууны дэргэд өссөн болохоор адуунд аргагүй хайртай. Энэ нь түүнийг нутаг зүг тэмүүлэх нэгэн шалтгаан байсан гэлтэй. 600 гаруй адуутай байсан бол бэлчээр усны даацад тохируулан маллах, үүлдэр сайжруулах үүднээс адууны тоо толгойг цөөлж 300 гаруй адуутай болжээ. Тэжээх, морь уях, адууны үүлдэр сайжруулах ажлыг голчлон эрэл хайгуул хийж явна.

      350 гаруй га талбай бэлчээр нутагтай. Өвөл олон гүү хээл хаясан болохоор энэ жил 50-иад унага тосов. 2005 онд Хөлөнбуйрын гурван голын адуунаас авч ирэн адууны үүлдэр сайжруулах ажлын анхны гараагаа эхлүүлжээ. Сүүлд Хэбэй, Ляонин Шилийнголын Баяншилээс адуу авчээ. Мөн Америк, Англи, Орос, Шинэ Зеланд зэрэг улсаас сайн үүлдрийн адуу оруулж, ихэнх адууны үүлдэр сайжирчээ. Америкаас оруулсан хурд даац хосолсон үүлдрийн азарга нь 300 мянган юанийн үнэтэй. Энэ адуу нь 2013, 2014 онд жил дараалан дэлхийн ганган морины шалгаруулалтад тэргүүлж байсан түүхтэй. Шинэ үүлдрийн адуу тэжээнэ гэдэг хэлэхэд амар хийхэд хүнд ажил. Угтаа хүний хүчээр тэжээж байсан адуу манай нутагт ирээд бэлчээр өвс, агаар салхинд дасах, уламжлалт маягийн бэлчээрт тэжээхэд дасан зохицоход цаг хугацаа, арчилгаа шаардана. Өвөл хавартаа их хэмжээний бордоо, дулаан хашаа хэрэгтэй болно.

 

Алдарцогт морь уях, адуу эмнэх ажилд дуртай болохоор нутгийн буурлуудаас байнга асууж сурахаас гадна Монгол Улсын уяачидтай байнгын холбоотой байдаг. 2014 оноос эхлэн жилд 2-3 удаа Монгол Улсад очин мэргэжил дээшлүүлж, туршлага солилцдог байжээ.  Адууны хөлийн бэртэл, уушгины халуун зэргийг сайн эмчилдэг болохоор хол ойрын уяачид адуугаа эмнүүлнэ.

Шинэ цаг үе нийгмийн хөгжил өөрчлөлтийг зохицуулан шинэхэн төгсөгч нутаг буцан дуртай ажлаа зоригтой хийж байна. 

Зохиогч: Б.Сурнаа
Найруулагч: Б.Сурнаа
Эх сурвалж : solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл