solongonews
Хятадын гадаад валютын нөөц 3 триллион 188 тэрбум ам.долларт хүрчээ
2022-04-08 10:54
Хятадын гадаад валютын нөөц 03-р сарын эцсийн байдлаар 3 триллион 188 тэрбум ам.долларт хүрчээ.

2022 оны гуравдугаар сарын эцсийн байдлаар Хятад улсын гадаад валютын нөөц 3.188 тэрбум ам.долларт хүрч, хоёрдугаар сарын эцсийнхээс 25.8 тэрбум ам.доллар буюу 0.8 хувиар буурсан хэмээн 2022 оны 04-р сарын 07-нд Хятадын  Гадаад валютын улсын ерөнхий газрын нийтэлсэн мэдээлэв. Гуравдугаар сарын гадаад валютын нөөцийн өөрчлөлтөд үнэлгээний хүчин зүйл голлон нөлөөлсөн гэдгийг салбарынхан хэлж байсан. Цаашид Хятад улсын валютын нөөцийн цар хүрээ тогтвортой байх болно.

2022 оны 03-р сард Хятад  улсын хил дамнасан хөрөнгийн урсгал ерөнхийдөө сэргэж, валютын захын эрэлт нийлүүлэлт үндсэндээ тэнцвэртэй хэвээр байна гэж Гадаад валютын улсын ерөнхий газрын орлогч дарга бөгөөд хэвлэлийн төлөөлөгч Ван Чунь-Ин мэдэгдлээ.

Олон улсын санхүүгийн зах зээлд томоохон орнуудын мөнгөний бодлого, геополитикийн нөхцөл байдал,цар тахал болон бусад хүчин зүйлс нөлөөлж, ам.долларын индекс өсч, томоохон орнуудын бондын үнэ ерөнхийдөө буурсан байна.

Гуравдугаар сарын мэдээллээс харахад долларын ханшийн индекс 1.7 хувиар өсч 98.3-д хүрч, доллароос бусад валютуудын дотор евро 1.4 хувь, фунт стерлин 2.1 хувь, иен 5.5 хувиар тус тус буурчээ. Активын хувьд, эрсдэлээс хамгаалсан дэлхийн бондын ам.доллароор илэрхийлэгддэг индекс 2.2 хувиар буурч, S&P 500 хөрөнгийн биржийн индекс 3.6 хувиар өсч, Евро бүсийн Stoxx 50 0.6 хувиар буурч, Nikkei 225 4.9 хувиар өссөн байна. Валютын ханшийн хөрвүүлэлт, хөрөнгийн үнийн өөрчлөлт зэрэг хүчин зүйлсийн нийлбэр нөлөөгөөр валютын нөөцийн цар хүрээ багассан байна. Ван Чунь-Ин "Валютын нөөцийг ам.доллароор илэрхийлж, ам.долларт хөрвүүлэх доллароос бусад мөнгөн тэмдэгтийн хэмжээ буурч байна. Хөрөнгийн үнийн өөрчлөлт зэрэг хүчин зүйлүүдтэй хослуулан валютын нөөцийн цар хүрээ багассан" гэв.

Ирээдүйд чиглүүлэн, өнөөгийн дэлхийн цар  тахлын шатандаа байгаа бөгөөд гадаад орчин улам ээдрээтэй, ширүүн болж, олон улсын санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдал нэмэгдсэн байна. Харин Хятад улс тогтвортой байдлаа хадгалахын сацуу ахиц дэвшлийг эрэлхийлэх ерөнхий зарчмыг баримталж, тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эдийн засаг, нийгмийн хөгжилтэй уялдуулан баримталж байна. Эдийн засгийн тогтвортой байдал, урт хугацаанд сайжруулах үндэс суурь өөрчлөгдөхгүй, гадаад валютын нөөцийн цар хүрээ өөрчлөгдөхгүй. Нийт тогтвортой байдлыг хангахын тулд валютын нөөцийн цар хүрээг дэмжинэ гэж Ван Чүнь-Ин ярилаа.

Ирээдүйд Хятад улсын гадаад валютын нөөцийн цар хүрээ тогтвортой байж, Хятад улсын урт хугацааны эдийн засгийн өсөлтийн үндэс суурь өөрчлөгдөөгүй гэж Хятадын Миншэн банкны ахлах судлаач Вэнь Бин хэлээд мөн "Үүнтэй зэрэгцэн өнөөгийн олон улсын геополитикийн мөргөлдөөн үргэлжилж, хүнс, эрчим хүч, металл зэрэг түүхий эдийн үнэ өссөөр, дэлхийн инфляц өндөр хэвээр байгааг бид харах ёстой. ХНС бодлогын хүүгээ илүү өргөн хүрээнд өсгөж, балансаа хумьж магадгүй. Эдгээр хүчин зүйлс нь дэлхийн санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдлыг нэмэгдүүлж, Хятад улсад нөлөө үзүүлж болзошгүй. Хятад улсын макро бодлого нь тогтвортой байдлаа хадгалахын зэрэгцээ ахиц дэвшилд тэмүүлэх үндсэн зарчмыг баримталж, өөрт нь анхаарч, санаачилгатай байх, нөхцөл байдал, бодлогын өөрчлөлтөд анхаарал хандуулах, судалгаа шинжилгээ хийх ёстой. Мөн хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, зах зээлийн хүлээлтийг тогтворжуулах, янз бүрийн эрсдэл, цочролд хариу өгөх, гадаад валютын нөөцийн хэмжээг үндсэндээ тогтвортой байлгахад тустай арга хэмжээг цаг тухайд нь хэрэгжүүлэх болно" гэлээ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл