solongonews
“Юань гүрний дээд нийслэлийн буурийг хамгаалах дүрэм”-ийг хянан зөвлөв
2016-06-10 21:37
ӨМӨЗО-ны XII удаагийн АТИХ-ын Байнгын хорооны 22 дахь удаагийн хурал ойрын өдрүүдэд “Юань гүрний дээд нийслэлийн буурийг хамгаалах дүрэм”-ийг хянан зөвлөж батлав.

 ӨМӨЗО-ны XII удаагийн АТИХ-ын Байнгын хорооны 22 дахь удаагийн хурал ойрын өдрүүдэд  “Юаний дээд нийслэлийн буурийг хамгаалах дүрэм”-ийг хянан зөвлөж батлав. Ийнхүү дэлхийн соёлын өвд тооцогдох Юань гүрний дээд нийслэлийн буурийн хамгаалалт хуулийн баталгаатай болсон байна.

Юань гүрний дээд нийслэл Өвөр Монголын Шулуунхөх хошууны тал нутагт байрлах бөгөөд МЭ-ний 1260 онд Хубилай хаан тэнд нийслэлээ байгуулсан юм. Юаний дээд нийслэл бол дэлхийн нүүдэлчин үндэстний байгуулсан цөөн хэдэн нийслэл хотын нэг юм. 2012 онд НҮБ-ын сурган хүмүүжил шинжлэх ухаан соёлын байгууллагаас Юаний дээд нийслэлийн буурийг “Дэлхийн соёлын өв үлдэгдлийн нэрсийн жагсаалт”-д тэмдэглэсэн байна. Энэхүү дүрэмд тодорхойлохдоо, Юань гүрний дээд нийслэлийн буурийн хамгаалалтын цар хүрээнд зөвхөн археологийн судалгаа, хайгуул шинжилгээ, уудалж нээх, тэрчлэн түүхийн дурсгалт зүйлсийг хамгаалах төсөл, хамгаалахад хэрэглэх чухал бэлтгэл төхөөрөмж болон жуулчдад үйлчлэх бэлтгэл төхөөрөмжийн бүтээн байгуулалт хийж болно. Ямар нэгэн байгууллага нэгж болон хувь хүн дур зоргоороо эвдэх, өрөмдөж хайх, уул уурхай олборлох болон шороо олборлох зэрэг олон төрлийн үйл ажиллагааг цаазална гэжээ. Энэхүү “Юань гүрний дээд нийслэлийн буурийг хамгаалах дүрэм”-ийг 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн албан ёсоор хэрэгжүүлэх юм байна.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл