solongonews
Химийн бордоо, пестицидийн хэрэглээг нэмэгдүүлэхгүй байх зорилгоо гурван жилээр түрүүлж биелүүлэв
2018-04-25 11:33
Химийн бордоо, пестицидийн хэрэглээг нэмэгдүүлэхгүй байх зорилгоо гурван жилээр түрүүлж биелүүлсэн байна.

     Хятадын Хөдөө аж ахуйн яамны хэвлэлийн бага хурлаас мэдээлснээр, 2017 онд пестицидийг ашиглах хэмжээ гурван жил дараалан буурч, химийн бордоо ашиглах хэмжээ хоёр жил дараалан буурсан байна. Ийнхүү химийн бордоо, пестицидийн хэрэглээг багасгах зорилтоо гурван жилээр түрүүлж биелүүлсэн нь маш чухал өөрчлөлт юм.

Хөдөө аж ахуйн яамны Газар зохион байгуулалтын хэлтсийн орлогч Пань Вэньбө:

- Сүүлийн жилүүдэд Хятад улсын үр тариа болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл жил дараалан ургац хураалт элбэг байгаа нь бодлого зохицуулалт, технологийн дэмжлэг туслалцаатай холбоотой юм. Гэхдээ химийн бордоо, пестицид зайлшгүй шаардлагатай. Гэвч зарим газрын орны газар тариалангийн байдлаас шалтгаалан хэсэг орон нутагт химийн бордоо, пестицидийг хэт их ашигласнаар дундаж хэмжээ нь хөгжингүй орнуудын дунджаас өндөр байна. Энэ нь өөрийн өртгийг нэмэгдүүлснээр барахгүй экологийн орчинд зохих хөнөөлтэй юм гэж хэлсэн байна.

2015 оноос хойш Хөдөө аж ахуйн яам “2020 он гэхэд химийн бордоо, пестицидийн хэрэглээг нэмэгдүүлэхгүй байх үйл ажиллагаа”-г хэрэгүүлснээр илэрхий амжилтад хүрсэн байна.

Найруулагч: М.БАНДИ
Эх сурвалж : http://www.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл