Хятадын үйлдвэрлэлийн болон үйлдвэрлэлийн бус үйл ажиллагааг хэмждэг үзүүлэлтүүд 3 ба 8 жилийн хугацаанд тус тус хамгийн өндөр түвшинд хүрсэн нь дэлхийн хоёр дахь том эдийн засгийн эдийн засгийн сэргэлтийн цар хүрээ өргөжиж байгааг харуулж байна гэж мэдээлэв.
БНХАУ-ын холбогдох байгууллагуудын ойрын гаргасан мэдээллээр 11-р сард Хятадын Үйлдвэрлэлийн Худалдан авалтын Менежерүүдийн Индекс(PMI)52.1 хувийг эзэлж,өмнөх сараас 0.7 пунктээр өсч, 9 сар дараалан босго хэмжээнээс давжээ, үйлдвэрлэлийн бус бизнесийн идэвхжлийн индекс 56.4 хувьтай байж,өмнөх сараас 0.2 пунктээр өссөн юм.
Нийтлэлд 2020 оны хоёрдугаар улирлаас хойш аж үйлдвэрийн салбар Хятадын эдийн засгийн сэргэлтийг тэргүүлж байгааг онцолсон. 11-р сарын үйлдвэрлэлийн тоо бүртгэлд үйлдвэрлэлийн индекс,шинэ захиалгын индекс,экспортын шинэ захиалгын индекс зэрэг дэд индексүүд бүгд сайн гүйцэтгэлтэй байв. Хятадад цар тахлын эсрэг үр дүнтэй хяналт тавьснаар Хятадын ард иргэдийн амьдрал аажмаар хэвийн байдалдаа орж байгаа нь Хятадын эдийн засгийн өөр нэг томоохон салбар болох Үйлчилгээний салбарыг гүйцэхэд туслах болно.
