solongonews
Хятад улс 1.1 тэрбум гаруй иргэдээ бүрэн вакцинжуулсан
2021-12-01 10:55
Хятад улс 1.1 тэрбум гаруй иргэдээ бүрэн вакцинжуулжээ.

11-р сарын 30-нд Төрийн зөвлөлийн урьдчилан сэргийлэх, хянах хамтын механизм хэвлэлийн бага хурал хийж, коронавирусний вакцинжуулалтын хэрэгжилтийн байдлыг танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариулав.

11-р сарын 29-ний өдрийн байдлаар Хятадын хэмжээнд вакцин хийлгэсэн нийт хүний тоо 1.1 тэрбумыг давсан гэж Хятадын Эрүүл мэндийн комиссын хэвлэлийн төлөөлөгч, сурталчилгааны газрын дэд дарга Ми Фэн танилцууллаа.

Мөн тэрээр дэлхий дахинд коронавирусний шинээр батлагдсан тохиолдлын тоо нэмэгдсээр байгаа бөгөөд өдөр бүр шинээр батлагдсан тохиолдлын тоо өмнөх үеийн цар тахлын оргил үетэй ойролцоо байна. Зарим улс орон, бүс нутагт омикрон хувилбарын тархаж бий учир Хятадын гаднын цар тахлаас сэргийлэх ажилд үзүүлэх дарамт нэмэгдсээр байна. Арван нэгдүгээр сараас хойш Хятад улсын шинээр батлагдсан өвчний тохиолдлын ихэнх нь хил, боомтын хотуудад төвлөрч байгаа нь үүний сайн гэрч болно. Иймийн тулд ахмад настан, 3-17 насныхны вакцинжуулалтын ажлыг түргэтгэх нь дархлаажуулалтын ажлын гол хийгдэх зүйл болоод байна гэжээ.

Зохиогч: ЯН ЯНЬФАНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл