Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны мэдээлснээр 08-р сарын 26-ны өдрийн 00:00 цаг хүртэлх байдлаар Хятадын 31 муж өөртөө засах орон, шууд харьяа хот болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын шинээр нэмэгдсэн коронавирусний тохиолдол 32 болсон гэж нийтэллээ. Үүнд гадаадаас тээвэрлэгдэн орж ирсэн тохиолдол 30 (Үүнд Гуандүн мужид 8, Юүньнань мужид 8, Шанхай хотод 7, Хэнань мужид 2, Тяньжинь хотод 1, Ляонин мужид 1, Хар мөрөн мужид 1, Хүбэй мужид 1, Сычуань мужид 1 тохиолдол бүртгэгджээ). Улсын дотоодод нийт 2 тохиолдол бүртгэгджээ. (Үүнд Шанхай хотод 1, Жянсү мужид 1 өвчтөний тохиолдол бүртгэгджээ.) Нас барсан тохиолдол нэмэгдээгүй, сэжигтэй тохиолдол 1 нэмэгджээ.
08-р сарын 26-ны өдрийн 00:00 цаг хүртэл 31 муж өөртөө засах орон шууд харьяа хот болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын одоогийн байгаа тохиолдол 1431 (биеийн байдал хүнд байгаа өвчтөн 12 хүн бүртгэгджээ) байна. Нийт 88698 өвчтөн эдгэрч, 4636 өвчтөн нас барж, оношлогдсон тохиолдол 94765 болж, сэжигтэй тохиолдол 2 хүн байна. Нийт ойр хавьталтай 1160352 хүнд анагаахын ажиглалт хийж, эмнэлгийн ажиглалтад байгаа нягт хавьталтай хүн 27310 байна.
