solongonews
Хятад улс цөмийн төхөөрөмжийн тоогоор дэлхийд тэргүүлжээ
2024-03-20 10:50
Хятад улс цөмийн төхөөрөмжийн тоогоор дэлхийд тэргүүлжээ.

        2024 оны Хятадын олон улсын цөмийн үйлдвэрийн үзэсгэлэн 03-р сарын 19-22-ны өдрүүдэд Бээжин хотын үзэсгэлэнгийн төвд зохион байгуулагдав.Үзэсгэлэнд 10 гаруй улс орон, бүс нутгийн 110 гаруй аж ахуйн нэгж, шинжлэх ухааны судалгааны байгууллагууд оролцож, үзэсгэлэнгийн талбай 16 мянга гаруй хавтгай дөрвөлжин метр хүрсэн байжээ.

        -Цөмийн салбарын өөрийн бүрэн бүтэн хэлхээтэй дэлхийн цөөхөн хэдэн орны нэг болох Хятад улс цөмийн эрчим хүчний 55 төхөөрөмж үйл ажиллагаа явуулж, дэлхийд 3-р байранд байрлаж, цөмийн эрчим хүчний 26 төхөөрөмж баригдаж байгаа нь дэлхийд тэргүүлж байна.2022 болон 2023 онд жил бүр 10 цөмийн эрчим хүчний төхөөрөмжийг барьж байгуулсан байж, цөмийн эрчим хүчний бүтээн байгуулалт нь өндөр чанартай хөгжлийн замд оржээ гэж Хятадын цөмийн нийгэмлэгийн дарга Ван Шөүжүнь хэлсэн байна.

        Хятадын бие даасан оюуны өмчийн эрхтэй гурав дахь үеийн цөмийн эрчим хүчний технологийн "Хуалүн No1", шинэ үеийн хиймэл нар "China Circulation No3", олон зориулалттай модуляр жижиг реакторын шинжлэх ухаан, технологийн үзүүлэлт төсөл "Линлүн No1" зэрэг нь үзэсгэлэнгээр олны анхаарлын төв болсон байна.

        -Хятадад үйл ажиллагаанд хамруулсан,баригдаж бий буюу барихаар төлөвлөж бий цөмийн төхөөрөмжийн нийт суурилагдсан хүчин чадал 100 сая киловаттаас давж, үндэсний цөмийн эрчим хүчний салбарын нийт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал 4 их наяд кВт.цаг орчим хүрсэн байна.Тэдгээрийн дотор 2023 онд эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал нь 430 тэрбум кВт.ц байх бөгөөд энэ нь нүүрстөрөгчийн давхар ислийг 320 орчим сая тонноор бууруулахтай тэнцэж байгаа юм. Энэ нь Хятадын нүүрстөрөгчийн хийг оргил үеэс нь буруулах ба саармагжуулах ажлыг дэмжсэнээр зогсохгүй дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авахад үр өгөөжтэй үүрэг гүйцэтгэсэн гэж Хятадын цөмийн компанийн дарга Юй Жяньфэн танилцуулсан байна.

Зохиогч: ЖАН ШАОЖЕ,ГАО ЖИН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл