Өвөр Монголын Өөртөө Засах Орны орон сууц ба хот хөдөөгийн бүтээн байгуулалтын тэнхимээс санаачлан зохион байгуулсан шинэ Хятад улс байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх Өвөр Монголын хот хөдөөгийн бүтээн байгуулалтын амжилт бүтээмжийн үзэсгэлэн, анхдугаар удаагийн Өвөр Монголын барилгын аж үйлдвэржилт болон санхүүгийн аж үйлдвэрлэлийн уялдал хөгжлийн үзэсгэлэн 08 дугаар сарын 29-ний өдөр Өвөр Монголын Олон улсын үзэсгэлэнгийн төвд эхэлсэн байна.
Энэ удаагийн үйл ажиллагаанд Өвөр Монголын орны Ордос хот, Бугат хот, Улаанхад хот, Шилийнгол аймаг зэрэг аймаг хотын 200 шахам аж ахуйн нэгж оролцож барилгын цар хүрээний үр бүтээлийг дэлгэн үзүүлсэн байна. Сүүлийн жилд Өвөр Монголын Өөртөө Засах Орноос барилгын үйл ажиллагааны чанарыг дээшлүүлэн үр ашгийг нэмэгдүүлэхийг бүх хүчээрээ ахиулж, энерги арвилах барилга ба экологийн цэвэр барилгын хөгжлийг сайжруулав. Барилгын чанарыг дээшлүүлэх ажлыг идэвхтэй урагшлуулж, 2016 оноос 2018 он хүртэл Өвөр Монголын орны бүх барилгын аж ахуйн нэгжүүд улсын шилдэг барилгын Лү Бань шагналыг долоон удаа хүртэж, “Тал нутаг” нэрэмжит барилгын чанарын 76 шагнал авч, Өвөр Монголын Өөртөө Засах Орны шилдэг үлгэр жишээ барилгын 62 шагналыг тус тус хүртсэн байна.
