solongonews
Хятад, Балба улсын хилийн боомт Ризи боомт ашиглалтад оров
2023-11-14 10:37
Хятад, Балба улсын хилийн боомт Ризи боомт ашиглалтад оров.

   Хятад-Өмнөд Азийн шинэ худалдааны коридорын Ризи боомт 13-ны өдөр ашиглалтад орлоо. Энэ бол Жанму, Гирон, Пулан боомтуудын дараа албан ёсоор нээгдсэн Төвдийн дөрөв дэх хуурай замын боомт юм.

   Ризе боомт нь Төвдийн өөртөө засах орны хамгийн өндөрт байрлах боомт юм. Балба улстай зэргэлдээ оршдог бөгөөд түүхэндээ хоёр улсын хооронд давс, үр тарианы худалдааны цэг байсаар ирсэн юм. 2017 онд Ризи боомтыг үндэсний боомт нээх төлөвлөгөөнд тусгаж, 2019 онд нээхээр Төрийн зөвлөлөөс зөвшөөрсөн байдаг. Боомтын бүтээн байгуулалт эхэлснээс хойш улсын нэгдсэн шалгалтын барилга, нэвтрэх ачааны хяналтын талбай, гаалийн яаралтай тусламжийн төв, хилийн хяналт шалгалтын шуурхай, мэдээллийн удирдлагын төв зэрэг 23 төслийг барьж байгуулахад нийт 400 сая юанийн хөрөнгө оруулалт хийсэн байна.

Зохиогч: ЛИ ЖЯНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл