solongonews
Ойрадын түүх соёлын олон улсын хурал Бээжинд болов
2018-03-24 20:45
Ойрадын түүх соёлын олон улсын хурал Бээжинд болов.

Өнөөдөр буюу 03-р сарын 24-нд Бээжин хотноо Ардын Их Сургуульд Тод үсэг зохиосны 70 жилийн ойг тохиолдуулан “Ойрад түүх соёлын эрдэм шинжилгээний хурал”-ыг зохион байгуулжээ. Хуралд Монгол, Орос, Япон, Их Британи зэрэг 4 орны судлаач болон Хятадын эрдэмтэн судлаач, хэвлэл мэдээллийн нийт 50 гаруй төлөөлөгч оролцжоо.

Тус хурлыг Ардын Их Сургуулийн Сонгодог судлалын дээд сургууль, Хятадын монгол түүхийн нийгэмлэгийн хамтран 5 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.

Хятадын Ардын Их Сургуулийн нэрт түүх судлаач Оюунбилиг хуралд тавигдсан илтгэл, сэдвийн тухай танилцуулахдаа, “Хуралд хийгдсэн илтгэлийн сэдэв өргөн байна. Үүнд, тод үсгийн сурвалж бичиг судлал, 17-р зууны үед Ойрад Оросын харилцааны тухай тод үсгийн болон бусад баримт бичгийн судлал, Шиньжян, Төвдөд хадгалагдаж буй тод сурвалж зэрэг архивын баримт, эх бичигт суурилсан судалгаатай танилцлаа. Мөн хэл, уран зохиолтой холбоотой судалгааны сонирхолтой өгүүллүүд тавигдсан” гэлээ.

Оросын ШУА-ийн Халимагийн хэл зохиолын хүрээлэнгийн судлаач Баазар хуралд оролцсон сэтгэгдлээсээ хуваалцахдаа: ОХУ-д нийт 1000 гаруй тос үсгийн сурвалж хадгалагдаж байдаг. Оросын эрдэмтэд олон жилийн турш тод үсэг, сурвалж бичгийн судлалыг эрчтэй хийж ирсэн. Ойрын жилүүдэд манай хүрээлэнгийн эрдэмтэд Хятад, Монголын эрдэмтэдтэй хамтран олон цуврал ном сэтгүүл гаргаж, хамтран судалгаа хийж байна. Удахгүй 09-р сард манай Халимаг тангач улсад Ойрад түүх соёлын олон улсын хурал зохиогдох гэж байна. Та бүгд Халимаг улсад айлчлахыг урьж байна гэлээ.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл