solongonews
ХКН-ын XIX их хурлын Төв хорооны VI бүгд хурлын албан мэдээ /хоёр/
2021-11-19 09:41
ХКН-ын XIX их хурлын Төв хорооны VI бүгд хурлын албан мэдээ

   Бүгд хурлаас "Хятадын Коммунист Нам 1921 онд байгуулагдсан цагаасаа хойш, Хятадын ард түмэнд аз жаргал, Хятадын үндэстнүүдэд сэргэн мандлыг авч ирэхээр өөрийн анхны эрхэм зорилго үүрэг болгож, коммунизмын мөрөөдөл, социализмын итгэл үнэмшлийг байнга баримталж, бүх Хятадын үндэстнүүдийн ард түмнийг эв нэгдэлтэй удирдан, үндэстний тусгаар тогтнол, ард түмнийг чөлөөлөх, улс орны баяжин хүчирхэгжих, ард түмний аз жаргалыг биелүүлэхийн төлөө уйгагүй тэмцсэн 100 жилийн яруу алдарт түүхийг туулсан юм. Нам болон ард түмний 100 жилийн тэмцэл бол Хятадын үндэстнүүдийн олон мянган жилийн түүхэнд хамгийн гайхамшигтай туульсыг туурвьсан” гэж тэмдэглэв.

      Бүгд хурлаас шинэ ардчилсан хувьсгалын үед империализм, феодализм, хүнд суртлын капитализмыг эсэргүүцэж, үндэстний тусгаар тогтнол, ард түмнийг чөлөөлөхийн төлөө тэмцэж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлыг биелүүлэхэд нийгмийн язгуур үндсэн нөхцөлийг бүрэлдүүлэх нь намын өмнө тулгамдаж буй гол үүрэг болов. Хувьсгалт тэмцлийн явцад Мао Зэдүн нөхрөөр гол төлөөлүүлсэн Хятадын коммунистууд Марксизм-Ленинизмийн гол үндэслэлийг Хятад орны тодорхой байдалтай уялдуулан, шаргуу хайлт хийж, асар их үрэгдэл гаргасны дүнд хуримтлуулсан цуврал өвөрмөц бүтээлч чанартай туршлагад онолын хураангуйлал хийж, хөдөө тосгоноор хотыг бүслэх, зэвсэгт хүчээр засгийн эрхийг булаан авах хувьсгалын зөв замыг нээж, Мао Зэдүнгийн үзэл санааг бий болгож, шинэ ардчилсан хувьсгалын ялалт байгуулахад зөв чиглэлийг зааж өгсөн юм. Нам ард түмнийг удирдан, цусаа урсган тулалдаж, уйгагүй тэмцэж, шинэ ардчилсан хувьсгалын агуу их ялалтыг байгуулж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг байгуулж, үндэсний тусгаар тогтнол, ард түмний чөлөөлөлтийг биелүүлж, хуучин Хятад орны хагас колони, хагас феодалын нийгмийн түүхийг бүрмөсөн эцэслүүлж, Хөдөлмөрчин ард түмнийг цөөн тооны мөлжигчид ноёрхож байсан түүхийг бүрмөсөн эцэслүүлж, хуучин Хятад орны тархай бутархай байдлыг бүрмөсөн эцэслүүлж, Хүчирхэг гүрнүүдээс Хятадад ногдуулсан тэгш бус гэрээ болон Хятад дахь империализмын бүх давуу эрхийг бүрмөсөн хүчингүй болгожээ. Хятад орны олон мянган жилийн феодалын дарангуйллын улс төрөөс ардын ардчиллын агуу их үсрэлтийг биелүүлж, дэлхийн улс төрийн нөхцөл байдлыг ихээхэн өөрчилж, дэлхийн дарлагдаж буй үндэстэн, ард түмний эрх чөлөөний төлөөх тэмцэлд урам зориг өгсөн юм. Хятадын Коммунист Нам болон Хятадын ард түмэн зоригтой, тууштай тэмцлээр дэлхий дахинд сүр жавхлантайгаар Хятадын ард түмэн өөрийн хөл дээрээ босон зогссоныг, Хятад үндэстнүүд хүн бүхэнд дээрэлхийлүүлж, дарлал доромжлолыг амсаж байсан цаг үе эргэлт буцалтгүй өнгөрч, Хятадын хөгжил үүнээс эхлэн шинэ эрин үеийг нээсний зарлав гэж тэмдэглэв.

     Бүгд хурлаас социализмын хувьсгал, бүтээн байгуулалтын үед шинэ ардчиллаас социализмд шилжихийг хэрэгжүүлэх, социализмын хувьсгалыг хэрэгжүүлэх, социализмын бүтээн байгуулалтыг ахиулах, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлыг биелүүлэхэд улс төрийн язгуур үндсэн урьтал нөхцөл, байгууллын суурийг тавих нь намын өмнө тулгамдаж буй гол үүрэг болов. Энэ үе шатанд, Мао Зэдүн нөхрөөр гол төлөөлөл болгосон Хятадын коммунистууд социализмын бүтээн байгуулалтын талаар цуврал чухал үзэл санааг дурдсан байна. Мао Зэдүнгийн үзэл санаа бол Хятадад Марксизм-Ленинизмийг бүтээлчээр хэрэгжүүлж, хөгжүүлсэн явдал юм. Энэ бол практикаар нотлогдсон Хятадын хувьсгал, бүтээн байгуулалтын зөв онолын зарчим, туршлагын дүгнэлт юм. Марксизмыг Хятадад хэрэгжүүлсэн анхны түүхт чанартай үсрэлт юм. Нам ард түмнийг удирдан өөрийн хүчин тулгуурлаж хүчирхэгжих, социализмын хувьсгал, бүтээн байгуулалтад агуу их амжилтыг олж, Хятадын үндэстнүүдийн түүхэн дэх хамгийн өргөн хүрээтэй, гүн гүнзгий нийгмийн өөрчлөлтийг биелүүлж, ядуу хоосон, хүн ам олонтой дорно дахины их улсыг социалист нийгэмд шилжин орсон агуу их үсрэлтийг биелүүлэв. Хятад орон бие даасан, харьцангуй бүрэн бүтэн аж үйлдвэрийн систем, улс ардын аж ахуйн системийг байгуулж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн нөхцөл мэдэгдэм өөрчлөгдөж, боловсрол, шинжлэх ухаан, соёл, эрүүл мэнд, спортын салбар асар их ахиц дэвшил гарч, Ардын чөлөөлөх арми хүчирхэгжин томорч, хуучин Хятад орны доромжлолыг амсаж байсан гадаад харилцааг бүрмөсөн эцэслүүлэв. Хятадын Коммунист Нам болон Хятадын ард түмэн зоригтой, тууштай тэмцлээр дэлхий дахинд сүр жавхлантайгаар Хятадын ард түмэн хуучин ертөнцийг эвдэхдээ гарамгай төдийгүй шинэ ертөнцийг байгуулахдаа гарамгай, зөвхөн социализм Хятад орныг аварч чадна, зөвхөн социализм Хятад орныг хөгжүүлж чадна гэдийг зарлав гэж тэмдэглэв.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл