solongonews
Хятад, Африкийн хамтын ажиллагааг ямар ч хүч харшилж чадахгүй
2021-11-27 19:58
2012 оноос одоог хүртэл Хятадын засгийн газар Зимбабве улсад 1000 худаг гарган өгч, орон нутгийн 400 мянга гаруй хүн үүний ашиг тусыг хүртжээ.

     "Хятадын худаг" бол хүний ​​амийг аврах бэлэг юм." Зимбабве улсын Румене тосгонд цэвэр усны хомсдол удаан хугацаагаар үүссэний улмаас тосгоны олон оршин суугчид холер зэрэг өвчнөөр өвчилсөн байна. Энэ оны 08-р сард Хятадын засгийн газрын тусламжаар баригдсан худаг нь ариун цэврийн нөхцөлийг эрс сайжруулж, тосгоны оршин суугчид дахин усны эх үүсвэрээс болж өвдсөнгүй. 2012 оноос одоог хүртэл Хятадын засгийн газар Зимбабве улсад 1000 худаг гарган өгч, орон нутгийн 400 мянга гаруй хүн үүний ашиг тусыг хүртжээ.

   Эдгээр жижиг худаг нь Хятад, Африкийн олон жилийн найрамдлын илэрхийлэл юм. Африкийн нэр хүндтэй санал асуулгын агентлаг саяхан тайлан нийтэлж, Хятад улс Африкт нөлөөгөөрөө нэгдүгээрт ордог гэсэн байна. Энэ “нэгдүгээр” нь даруй Хятад Африкийн хувь заяаны хамтын цогцын тод дүрслэл юм. Хятадын засгийн газар 26-ны өдөр "Шинэ эриний Хятад Африкийн хамтын ажиллагаа" цагаан ном нийтэлж, Хятад Африкийн хамтын ажиллагааны үр бүтээлийг бүх талаар дүгнэсэн байна. Хятад улс Африкийн хөгжилд өөрийн хүчин чадлаараа туслахаас эхлээд олон салбарын солилцоог тасралтгүй өргөжүүлэх хүртэл, Хятад, Африкийн ажил хэрэгч хамтын ажиллагаа нь хоёр талын ард түмэнд бодит үр өгөөж авчирсан юм.

    Цар тахлын эсрэг тэмцлийг жишээ болгон авч үзье. Хятад улс тахал өвчинтэй тэмцэхэд хэцүү байсан үед, Африкийн зарим улс баян биш ч гэсэн Хятадад мөнгө, эд материал хандивласаар ирсэн юм. Африкт тахал гарсны дараа Хятад улс эн тэргүүнд тусламж хангаж, одоогоор Африкт нийтдээ 200 сая шахам тун вакцин нийлүүлж, Африк тахлын эсрэг тэмцэх явдлыг бүх талаар дэмжиж, 2020 оны эцэс гэхэд Африкийн 15 орны хүүгүй зээлийн өрийг чөлөөлснөө зарласан байна.

"Бүс ба зам" санаачилгын хүрээнд Хятад улс Африкийн орнуудад дэд бүтцээ шинэчлэхэд нь тусалж, орон нутгийн бие даасан хөгжлийн чадавхийг нэмэгдүүлсээр байна. Үүний зэрэгцээ дижитал эдийн засаг, сансар судлал, цэвэр эрчим хүч зэрэг шинээр хөгжиж буй салбарт Хятад улс Африкт олон тооны шинжлэх ухаан, технологийн чадвартныг сургахад туслаад зогсохгүй бас Африкийн орнуудтай гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах, хиймэл дагуулын навигаци, байршил тогтоох, нарийвчлалтай хөдөө аж ахуй зэрэг чиглэлээр хамтран ажиллахын тулд алсын зайнаас тандан судлах өгөгдлийг ашиглаж байгаа юм.

Хэдхэн хоногийн дараа Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын сайд нарын хэмжээний шинэ ээлжийн хурал Сенегалд болно. Олон нийтэд мэдээлснээр, Хятад улс ирэх гурван жилд Африк тивтэй хамтран ажиллах шинэ томоохон арга хэмжээнүүдээ зарлах юм байна, энэ нь хоёр талын ард түмэнд илүү их ашиг тусыг авчрах нь дамжиггүй юм. Олон улсын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн ч гэсэн Хятад Африкийн томоохон хамтын ажиллагааг ямар ч хүчин харшилж чадахгүй юм.

Найруулагч: Б.ХУРЦАА
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл