Чэндү хотноо энэ сарын 20-нд Хятадын Баруун бүс нутгийн олон улсын 3-р экспоны экспорт, импортын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, Сычуаний олон улсын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт нээгдлээ.
Хурлыг нээж БХАТИХ-ын Байнгын хорооны орлогч дарга Чэнь Чанжи үг хэлэв. "Нээлттэй инновац, хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэе" уриан дор болсон чуулга уулзалтад 55 улс орон, бүс нутгийн 1500 гаруй аж ахуйн нэгж оролцож, гадаад, дотоодын 1500 гаруй худалдан авагч хэлэлцээр хийв.
Тус арга хэмжээний үеэр Сычуаний талаас гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай нийт 616 тэрбум 625 сая юаний өртөг бүхий хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны 489 төсөлд гарын үсэг зурсан байна.
