Энэ сарын 20-нд Дэлхийн Оюуны өмчийн байгууллагын нийтэлсэн тоо баримтаас үзвэл, ойрын жилүүдэд дэлхийн үйлдвэрлэлийн салбар дахь Хятадын нэр хүнд өсөж, Хятадын аж ахуйн нэгжүүд дээд технологийн нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэгчдийн эгнээнд орж байна.
"Дэлхийн оюуны өмчийн тайлан 2017"-г гаргахдаа кофе, нарны зайн хавтан, ухаалаг гар утас зэрэг салбарт судалгаа хийсний үр дүнд дэлхийн бэлэн бүтээгдэхүүний орлогын гуравны нэг орчим хувь нь брэнд, дизайн, технологи зэргээс бүрддэг гэдгийг тодорхойлсон байна.
Тайлангийн судалгааг Зүүн Ази, Умард Америк, Европ зэрэг бүсэд хийсэн юм. Эдгээр бүсийн үйлдвэрлэлийн хэлбэр үндсэндээ төстэй, өндөр орлоготой эдийн засгийн цогцоос дунд орлого бүхий эдийн засгийн цогцод дээд технологийн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн нийлүүлж, үйлчилгээ үзүүлдэг юм.
Ухаалаг гар утасны салбарын судалгааны үр дүнгээс үзвэл, Хятадын гар утас үйлдвэрлэгч компаниудын технологийн хурд хэрэглэгчдийг гайхшруулж байна. Гар утас үйлдвэрлэгч Ниаwеi компани технологийн судалгаа, брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хүч тавьж, ихээхэн хөрөнгө оруулснаар, дээд зэргийн чанартай ухаалаг гар утасны дэлхийн тэргүүлэгч компаниудын нэг болсон юм. Ухаалаг гар утасны борлуулалтаараа дэлхийд эхний 10 брэндэд Ниаwеi-гээс гадна Хятадын гар утас үйлдвэрлэгч Хiаомi, Орро, Уiүо компани багтсан байна.
Дэлхийн үйлдвэрлэл дэх Хятадын нэр хүнд өсөж байна
2017-11-21 21:10
Дэлхийн үйлдвэрлэл дэх Хятадын нэр хүнд өсөж байна.
Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
