solongonews
Хятадын сансар судлалын “дараагийн буудал” Ангараг гараг
2017-12-18 16:55
Өү Ян Зиюань: Эх орны хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэг иргэдийн аз тохиол бас буян.

ХКН-ын XIX их хурлын дараа Хятадын Саран бөмбөрцгийг судлах төслийн Хэрэглээний шинжлэх ухааны ахлах эрдэмтэн, Хятадын ШУА-ийн академич Өү Ян Зиюань Хятад улсын Ардын Их Сургууль, Хятад улсын Далайн Их Сургууль зэрэг их, дээд сургуулиар зочилж, Хятадын сарыг судлах мөрөөдлийн тухай оюутнуудад танилцуулсан байна.

Хятадын Саран бөмбөрцгийг судлах төслийн Хэрэглээний шинжлэх ухааны ахлах эрдэмтэн, Хятадын ШУА-ийн академич Өү Ян Зиюань

Олон мянган жилийн хий мөрөөдөл, гүн ухааны үзэл бодол, сэтгэл санааны хүсэл найдлагаас сарны гарал үүсэл, нөөц баялгийн орчин, дотоод бүтэц хүртэл хүн төрөлхтөн сарыг судлах анхан шатны өрнөлөөс сарыг дахин судлах тухай XXI зууны стратеги бодлого хүртэл танилцуулахдаа 80 насны давааг давсан Өү Ян Зиюань академичийн цог золбоо бадарч байлаа. “Хос зуун жил”-ийн зорилго зорилтыг шинэ цаг эринтэй уялдуулан сансар судлалын хүчирхэг гүрнийг байгуулах тухай хүүрнэх ахмад эрдэмтний яриаг сонсож суухад хоёр цаг нүд ирмэхийн дайтай өнгөрсөн юм.

- ХКН-ын XIX их хурлын тайланд сансар судлалын хүчирхэг гүрнийг байгуулах аугаа зорилтыг дурдсан. Мөн бүтээлч шинэ санааг 50 гаруй удаа чухалчилсан байдаг. Шинжлэх ухааны бүтээлч санаа болон шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх явдал бол бүтээлч хөгжлийг биелүүлэх хоёр жигүүр юм. Шинжлэх ухаан, технологийн хөгжлийг дэмжих, ард иргэдэд шинжлэх ухааны үр дүнг ойлгуулан таниулахад шинжлэх ухаантнууд чухал үүрэг гүйцэтгэх ёстой гэж академич Өү Ян Зиюань хэлсэн байна.

2008-2016 онуудад Өү Ян Зиюань Хятад улсын олон арван газраар аялан, шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх 474 удаагийн тайлан тавьсан байна.

Өү Ян Зиюань академич шинжлэх ухаанаар эх орны хөгжилд хувь нэмэр оруулах аянд насан туршдаа зүтгэсэн бөгөөд энэхүү үзэл баримтлалаа хойч үе, залуу үеийнхэнд уламжилсаар ирсэн юм. Од гараг, далай тэнгисийг хайн шинжлэх замаар Хятад улс илүү хол аялах хэрэгтэй, мөн илүү өндөрт нисэх хүч чадалтай гэдэгт тэрээр итгэдэг.

Үндэсний спортын ордон болох "Шувууны үүр" ойролцоо байрладаг Үндэсний Одон орон судлалын төвийн долоон давхарт Өү Ян Зиюань академичийн албан тасалгаа байдаг. Сарны загвар, бөмбөрцгийн болон одон орны загвар зэрэг олон төрлийн шинжлэх ухааны багаж хэрэгслүүд түүнд хань болж, орчлонгийн нууцыг илрүүлэх олон олон ер бусын, гайхалтай цаг мөчүүдийг туулж ирсэн аж.

2007 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 18:00 цагт Хятад улс сарны хайгуулын анхны хиймэл дагуул болох “Чан Э” тэмдэгтийг амжилттай хөөргөсөн билээ. Чан Э саран бөмбөрцөгт ойртож очоод амжилттай ажиллаж эхлэхэд Өү Ян Зиюань баярын нулимсаа багтааж ядан “Тойрч эхэллээ, тойрч эхэллээ” гэж хашгирч байлаа.

Олон улсын сансрын хайгуулын дээд зэрэглэлийн клубын хувьд Хятад улс бол “Сүүлд ирсэн гишүүн” юм. Хагас зууны өмнө Зөвлөлт холбоот улсын сансрын хайгуулын хэрэгсэл анх удаа саран бөмбөрцөгт хүрч байсан бол 1969 онд АНУ саран бөмбөрцөгт хүнийг амжилттай хүргэж, урьд хожид 12 эрдэмтэн саран дээр гарч байсан байна.

- Хятад улс олон улстай хамтран ажиллахад бэлэн байдаг. Гэхдээ стратегийн өндөр технологийг гуйгаад олж болдоггүй. Бусдаас хол хоцорсон гээд орондоо суучих юм бол манай сансрын хайгуулын ажил зөвхөн хүний бүтээлийг харж, үүрд хоцрогдох болно гэж Өү Ян Зиюань ярилаа.

Сарны судлалын салбарт Хятад улс олон жил зүтгэсний хариуд өөрийн гэсэн зам мөртэй болсон.

2007 онд “Чан Э I” амжилттай хөөрснөөр 2010 онд “Чан Э II” хөөрч, сарны тод зургийг амжилттай авсан. Мөн 2013 онд “Чан Э III” таван одтой төрийн далбаа “нөмөрч” замд гарах хүртэл Хятад улсын сарны судлал тогтвортой хөгжсөөр ирсэн. Хятад улс тун удахгүй АНУ, Зөвлөлтийн мөрийг дарж, сарны нутагт зөөлөн газардах гурав дахь улс болох нь лавтай.

- Хятад улс босож, баяжин, хүчирхэгжих аугаа цаг эринийг биеэрээ өнгөрүүлсэн бид юутай азтай гэж Өү Ян Зиюань олзуурхдаг. Тэрээр өөрөө хүнд хэцүү цаг төрийн үед төрж, улс орон түрэмгийлэлд өртөх үеийн зовлон зүдүүрийг үзсэн хүн. Шинэ Хятад улс байгуулагдсанаар хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломж олсон учраас төр гүрний эрэлт хэрэгцээг тэмцэн зүтгэх зорилго зорилтоо болгох хэрэгтэй гэх ёсыг тэрээр сэтгэл зүрхнээсээ мэдэрсэн байна.

Хятад улсын Засгийн газраас залуу үеийнхэнд зориулсан “Гүн нойронд автсан уул нуруудыг дуудан сэрээх” уриан дор 1952 онд 17 настай Өү Ян Зиюань Бээжингийн Геологийн дээд сургуульд элсэж, ашигт малтмал хайх аянд нэгэн сэтгэлээр зүтгэж эхэлсэн байна. 1957 онд Зөвлөлт Холбоот улс хүн төрөлхтний түүхэн дэх анхны хиймэл дагуулыг хөөргөсөн.

- Тухайн үед би маш их догдолж байсан. Хятад улс хэзээ нэгэн цагт мөн сансар судлалын цаг эринд орж, Хятадын үндэстнүүд орчлон ертөнцийг судлах аянаа эхлүүлэх болно гэдэгт би бат итгэж байв.

Өү Ян Зиюаний хүслээр Хятад улсын сансар судлал огт үгүй байсан бол бий болж, өсөж хөгжлөө. Ялангуяа, сүүлийн таван жилд Хятадын сансар судлал дэлхийн анхааралд хүрсэн түүхэн амжилтууд гаргасан байна.

- Сансар судлалын хөгжил бол улсаа хүчирхэгжүүлэх мөрөөдлийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Бид ХКН-ын XIX их хурлын төлөвлөгөөний дагуу сансар судлалын хүчирхэг гүрнийг байгуулах зорилгоор тэмцэн урагшлах болно гэж Өү Ян Зиюань ярьсан бөгөөд сансар судлалын ирээдүйн төлөвлөгөөний тухай дурдсан байна.

Сарны хайгуулын төслүүдийн хэрэгжих явц дахь технологийн хуримтлал болон хүн төрөлхтний Ангараг гарагт хийсэн судалгаа нь аажмаар бидэнд "Өлгий нутгаасаа салах" чадварыг бүрдүүлсэн.

- Нарны системд хүрч дэлхийн бөмбөрцгийн “Ахан дүүс”-ийг хайх цаг ирсэн байна. Хятадын сансар судлалын “дараагийн буудал” бол Ангараг гараг. Илүү холын ертөнц дэх од гарагийг судлах хүслийг хойч үеийнхэнд найдан үлдээж байна гэж Өү Ян Зиюань ярьсан юм.

Зохиогч: ЮЙ ШЯОЖЕ, ХҮ ЖЭ
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Солонго сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл