Хонконг-Жүхай-Макаог холбосон гүүрийн Хонконгийн холбох шугамын замыг угсарсан бөгөөд замын байгууламжууд ажлаа урагштай дуусгасан байна. Дараачийн шатанд зам харилцааны удирдлага, хяналтын системийг угсрах, турших, бусад дэмжих байгууламжуудыг дуусгах ажлууд өрнөж байна гэжээ.
Засаг захиргааны онцгой бүсийн Зам харилцааны захиргааны төв мөн өдөр Хонконгийн засгийн газрын хэвлэл мэдээллийн төвөөр дамжуулан Хонконг-Жүхай-Макаогийн гүүрийн Хонконгийн холбох шугамын төслийн сүүлийн үеийн байдлыг нийтэлжээ. Уг мэдэгдэлд: Хонконгийн холбох шугамын гүүрэн замын хэсэгт хийсэн даацын шалгалт, холбогдох анализ шинжилгээний ажил дууссан. Гүүрэн замын хэсгийн даацыг шалгах ажил 2017 оны 10-р сарын дундаас эхлэн 19 гүүр, нийт 230 гүүрийн зам холбоосыг бүгдийг туршин шалгасан гэжээ.
Хонконг-Жухай-Макаогийн гүүрийн Хонконгийн холбох шугам 9.4 км гүүрэн зам, 1 км туннель, мөн нисэх онгоцны буудлын зүүн хаяа дагасан 1.6 км урт газар дээрх замаас бүрддэг. Тус хэсэг замыг 2017 оны 5-р сарын 18-нд нийтэд нь ашиглалтад оруулжээ.
Хонконгийн онцгой бүсийн захиргааны Тээвэр, барилгын товчооны дарга Чэнь Фань хэлсэн үгэндээ: Гуандун, Хонконг, Макао гурван газар боомтоор холбогдох боломж нөхцөлийг түргэтгэн боловсронгуй болгож байгаа ба гүүрийг ашиглалтад оруулах хугацааг төв хороонд мэдүүлэн батлуулж, тодорхой товлогдсоны дараа нийтэлнэ гэжээ.
