solongonews
Эхний дөрвөн сард Хятадын төсвийн орлого өнгөрсөн оны мөн үеэс 14.5 хувиар буурав
2020-05-19 10:04
Эхний 4 дөрвөн сард Хятадын төсвийн орлого өнгөрсөн оны мөн үеэс 14.5 хувиар буурав.

Хятадын Сангийн Яамны 18-ны өдөр мэдээллээр энэ оны эхний дөрвөн сард Хятадын нэгдсэн төсвийн орлого 621.33 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 14.5 хувиар буурсан байна.

Статистик мэдээллээс харахад энэ оны эхний дөрвөн сард төв засгийн газрын улсын төсвийн нийт орлого 285.22 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 17.7 хувиар буурчээ. Орон нутгийн төсвийн орлого одоогийн түвшинд 336.11 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 11.5 хувиар буурчээ. Улсын татварын орлого 538.1 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 16.7 хувиар буурч, татварын бус орлого 905.2 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 1 хувиар нэмэгдсэн байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : хinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл