solongonews
Өнгөрсөн жилийн АТИХ-ын төлөөлөгчдийн дэвшүүлсэн 449 санал зөвлөмжийг шийдвэрлэсэн байна
2016-01-25 16:57
2015 онд болж өнгөрсөн ӨМӨЗО-ны XII удаагийн АТИХ-ын Ⅲ чуулганы хугацаанд төлөөлөгчдийн дэвшүүлсэн 449 санал зөвлөмжийг шийдвэрлэв гэж 24-ний өдрийн ӨМӨЗО-ны XII удаагийн АТИХ-ын IV чуулган дээр мэдээлсэн байна.

Үүнд: Засгийн газраас 413 санал зөвлөмжийг шийдвэрлэсэн бөгөөд санал зөвлөмжийн нийт хэмжээний 90.8 хувийг эзэлсэн байна. Гүйцэтгэсэн үр дүнгээс үзэхэд үндсэндээ шийдвэрлэсэн буюу шийдвэрлэсэн асуудал (A анги) 172, шийдвэрлэж байгаа буюу шийдвэрлэхээр болоод байгаа асуудал (B анги) 216 байна. Хууль тогтоол болон төрийн бодлогын хязгаарлалаас болж одоохондоо шийдвэрлэж чадахгүй байгаа асуудлууд (C анги) 25 байгаа болно.

Ардын амьжиргааны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тэтгэврийн үйлчилгээний системийг сайжруулах, жижиг, дунд бизнес, аж ахуйн нэгжийн хөгжлийг дэмжих зэрэг нь ӨМӨЗО-ны XII удаагийн АТИХ-ын Ⅲ чуулганы төлөөлөгчдийн анхаарлыг татсан асуудлууд байжээ. Боловсрол, эм эмнэлэг, ажил олголт, нийгмийн баталгаа, ”Арвыг хамруулах” төслийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг агуулгатай холбогдсон асуудлууд 157 байсан бөгөөд 34.5 хувийг эзэлнэ.

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://www.northnews.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл