
Хятадын худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Шэнь Даньян 9-нд Бээжин хотноо, энэ удаагийн хурлаар 6 салбарын хамтын ажиллагааг үр дүнтэй болгох боломжтой байгаа талаар мэдэгджээ.
Шэнь Даньян мөн 9-ний хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: БРИКС-ын орнуудын худалдаа эдийн засгийн яамны сайд нарын энэ удаагийн хурлаар голдуу дэлхийн эдийн засгийн хөгжлийн байдал, БРИКС-ын орнуудын худалдаа хөрөнгө оруулалтад үзүүлэх нөлөө, холбогдох салбаруудын ажил хэрэгч хамтын ажиллагаа зэрэг асуудлаар санал солилцоно. Оюуны өмчийн эрх, гаалийн бус татварын арга хэмжээ, худалдааг тэтгэх, үйлчилгээ худалдаа, жижиг дунд аж ахуйн нэгж, бичиг баримт бүрдүүлэх нэг цонхны үйлчилгээ зэрэг 6 салбарын хамтын ажиллагааг үр дүнтэй болгох боломжтой байна гэжээ. Мөн энэ удаагийн хурлын үеэр БРИКС-ын орнуудын худалдааны анхны яармагийг зохион явуулахаар байгаагаа мэдэгдлээ.
