Шатарчдын өвөрмөц гоёл
2017-03-07 12:48
Иран улсын Тегеран хотноо явагдсан эмэгтэй шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Хятадын их мастерын ялалтаар өндөрлөсөн билээ.

Дэлхийн 64 шилдэг шатарчин хасагдах системээр тоглоход Хятадын их мастер Тан Чжуни, Украины их мастер Анна Музычук нар үлдсэн юм. Хоёр шилдэг шатарчны тоглолтод энэ жил 25 настай Хятадын их мастер Тан Чжуни ялалт байгуулсан.
Иран улсад эмэгтэйчүүд толгойн алчуур зүүх ёстой байдаг. Харин энэ уламжлалын дагуу шатарчид алчуур зүүж, тоглолтоо хийсэн юм. Мөн тэмцээний үеэр эмэгтэй шүүгчид тэдэнтэй ажиллаж байсан. Энэ нь лалын шашинтай орнуудын эмэгтэйчүүдийн ёс заншил бөгөөд тэмцээний турш шатарчид өнгө өнгийн толгойн алчуурыг зүүжээ. Тухайн оронд заавал хар өнгөтэй алчуур байх шаардлагагүй бөгөөд өөрсдийн сонирхолд нийцсэн ороолтоор гоёдог байна.




Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : www.news.mn
Дэлгэрэнгүй үзэх
