solongonews
Лос Анжелост болсон олон улсын наадмаас Р.Анхнямын тоглосон кино шагнал хүртжээ
2016-04-15 15:25
Монголын тайз, дэлгэцийн олон бүтээлд дүр бүтээсэн жүжигчин Р.Анхнямыг олон улсын кино судлаачид болон найруулагчид үнэлж хардаг болжээ.

        Монголын тайз, дэлгэцийн олон бүтээлд дүр бүтээсэн жүжигчин Р.Анхнямыг олон улсын кино судлаачид болон найруулагчид үнэлж хардаг болжээ.

“Чонон сүлд”, “Галдан мээрэн” зэрэг олон улсад танигдсан бүтээлд гол дүрийн жүжигчнээр тоглосон тэрээр Азийн кино урлагаас хальж, Холливудад нэрээ гаргаж яваа манай цөөн хэдэн жүжигчний нэг болсон. Түүний тоглосон “Чонон сүлд” Оскарт өрсөлдөхөөр нэр нь дуулдаж байсан ч найруулагч нь гадны хүн гэсэн олон шалтгаанаар өрсөлдөж чадаагүй. 
Тэгвэл жүжигчин Р.Анхням, Өвөрмонголын жүжигчин Сайшингаа нарын хамтран тоглосон “Хатан, боолын төлөө” уран сайхны кино АНУ-ын Лос Анжелос хотод болсон олон улсын кино наадмаас шагнал хүртсэн байна.

Сайшингаа нь Бүх Хятадын нэгдүгээр дэсийн жүжигчин бөгөөд ар, өвөрмонголын жүжигчдийг дэлхийн кино урлагт нэрээ мөнхлөх ажлыг өөрийн сэтгэл зүрхээрээ хийдэг нэгэн аж. Энэхүү уран бүтээл нь хоёр жилийн өмнө дэлгэцэнд гарсан бөгөөд энэ дөрөвдүгээр сарын 2-нд болсон олон улсын кино наадмаас хүндтэй шагнал хүртжээ.

Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл