Үндэсний шуудангийн хэрэг эрхлэх газраас 07-р сарын 09-ний өдөр “2020 оны 06-р сарын Хятадын буухиа шуудангийн Express бизнес хөгжлийн индекс тайлан” нийтэлж, өнгөрсөн хагас жилийн бараа эргэлтийг тайлагнажээ. Бүртгэлийн тоо баримтаас үзвэл 06-р сард Хятадын буухиа шуудангийн хөгжлийн индекс 364.2 болж ноднингийн мөн үеэс 75.1 хувиар өссөн байна. Үүнд, хөгжлийн цар хэмжээний индекс, үйлчилгээний чанарын индекс, хөгжлийн чадавхын индекс, хөгжлийн чиг хандлагын индекс зэрэг 4 индексийн өсөлт нь бүгд 36 хувиас давж, Хятадын шуурхай шуудангийн бизнес хөгжиж, чанар нь дээшилж байгааг харуулав.
Ерөнхийд нь авч үзвэл, өнгөрсөн хагас жилд шуурхай шуудангийн бизнес цар тахлын нөлөөнөөс гарч, сэргэн хөгжиж эхэлжээ.
Өнгөрсөн хагас жилд, шуурхай шуудангийн бизнесийн өсөлтийн дундаж хурд нь 22.5 хувьд хүрч, ноднин жилийн дундаж хэмжээнд ойртжээ. 1-р улиралд салбарын ажил үйлдвэрээ сэргээж, нэг л сард багтаан бизнесийн орлого нь эерэг болж хувирөв. 2-р улиралд салбарын өсөлт түргэн хөгжиж 05, 06-р сард 40 хувьд хүрсэн байна.
