solongonews
Хятадын 630 гаруй эмнэлэг нийт 3100 гаруй эмч ажилтан томилжээ
2020-02-20 15:42
Хятадын 630 гаруй эмнэлэг нийт 3100 гаруй эмч ажилтан томилжээ

Хятадын уламжлалт анагаах ухааны төрийн захиргааны удирдах газрын дарга Жян Жянь 17-ны өдөр Төрийн зөвлөлийн урьдчилан сэргийлэх, хязгаарлах хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэхдээ, "COVID-19"-ийн халдвар гарснаас хойш орон нутгийнхан нэгдсэн байдлаар удирдлагын дагуу хятад эм эмнэлгийн шилдэг хүчийг идэвхтэй зохион байгуулан Хүбэйг дэмжин өнөөг хүртэл 28 мужийн \хот, орон\ 630 гаруй хятад анагаах ухааны эмнэлгийн 3100 гаруй ажилтныг  томилсон байна.

Жян Жянь: Халдвар дэгдсэний дараа Хятадын уламжлалт анагаах ухааны төрийн захиргаа тэр даруй хятад анагаах ухааны магистр, академичийг хамарсан 8 эрдэмтнийг улсын эмнэлгийн аврах эмчлэх эрдэмтний багт танилцуулахын зэрэгцээ Жан Бөли, Хуан Лүчи, Түн Шяолинь гурван академичаар ахлуулсан эрдэмтний баг болон хятад анагаах ухааны эмнэлгийн дөрвөн багийн нийт 588 хүн Үханьд очиж, Хүбэй мужийн хятад евро уялдсан эмнэлэг, Үхань хотын Жиньиньтань эмнэлэг, Жяншя түр эмнэлэг болон Лэйшэньшань эмнэлэгт ажлаа өрнүүлэв.

“Үүнээс гадна орон нутгийн хятад анагаах ухааны байгууллага мөн аврах эмчлэх ажилд идэвхтэй оролцон, 26 муж \ӨЗО, хот\ болон Шиньжяны үйлдвэрлэл байгуулалтын корпусын хятад анагаах ухааны эрдэмтдийн баг зохион байгуулав” хэмээн Жян Жянь хэлж нь эмчлэх явцад тухайн газартаа зохицсон өгөөжтэй эмчлэх арга болон туршлага танилцуулсан байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл