Макро бодлогын үүргийг илүү сайн гүйцэтгэхийн зэрэгцээ томоохон аж ахуйн нэгжүүд, ялангуяа төрийн өмчит аж ахуйн нэгжүүд болон төвийн аж ахуйн нэгжүүдээс түрээсийн төлбөрийг бууруулах, чөлөөлөх, зохих хөнгөлөлт үзүүлэх, дансны төлбөрийг цаг тухайд нь бүрэн төлөх гэх мэтээр бүх хүчээ дайчлан жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд туслах шаардлагатай байна. Хэдэн хоногийн өмнө Хятад улсын Төрийн зөвлөлийн Төрийн өмчийн хяналт удирдлагын хороо мэдэгдэл нийтэлж, төвийн аж ахуйн нэгжүүдээс, хүчтэй, үр дүнтэй арга хэмжээ авч, олон олон жижиг дунд аж ахуйн нэгжид туслахыг уриалан ахиулсан байна. Өмнө нь Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам зэрэг 11 байгуулга нэгж "хамтарсан арга хэмжээ" явуулах санал гаргасан баримт бичгийг нийтэлж, том , дунд жижиг аж ахуйн нэгжүүдийн уялдаатай хөгжил, инновацыг ахиулж байсан юм.
Өнөөгийн байдлаар макро эдийн засгийн зах зээлийг тогтворжуулах, эдийн засгийн өндөр чанартай хөгжлийг ахиулах, том, дунд, жижиг үйлдвэрүүдийг хүндрэлийг даван туулах, хамтдаа хөгжих нь чухал хэсэг гэж хэлж болно. Томоохон аж ахуйн нэгж, жижиг дунд үйлдвэрүүд нь өөр өөр шинж чанар, чиг үүрэгтэй бөгөөд бүгд улсын эдийн засгийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Томоохон аж ахуйн нэгжүүд нь томоохон цар хүрээтэй, хүчтэй давуу талуудтай бөгөөд энэ нь үйлдвэрлэлийн гинжин хэлхээний дээд болон доод урсгалыг хамтад нь урагшлуулж чаддаг. Жижиг, дунд үйлдвэрүүдийн тоо хэмжээ олон, эрч хүчтэй бөгөөд ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, инновац, бизнес эрхлэлтийг дэмжих чухал хүч юм. Удаан хугацааны турш, томоохон аж ахуйн нэгж, жижиг дунд аж ахуй нэгжүүдийн хооронд салшгүй хамтын ажиллагаа, түншлэл бий болсон юм. Төвийн аж ахуйн нэгжүүдийг жишээ болгон авч үзвэл, 2021 онд нийт худалдан авалтын хэмжээ 13 их наяд юаниас давж, энэ нь төрөл бүрийн 2 сая гаруй аж ахуйн нэгжийг хамарч, тэдгээрийн ихэнх нь жижиг дунд аж ахуйн нэгжүүд байв, Төвийн барилгын 8 аж ахуйн нэгж нь дээд доод урсгалын 2 сая гаруй ханган нийлүүлэгч, салбар компаниудтай. Төвийн автомашины гурван үйлдвэрийн иж бүрэн автомашины үйлдвэрлэл нь мөн ч дээд болон доод урсгалын 30,000 жижиг дунд үйлдвэрийн дэмжлэгтэй салшгүй холбоотой юм. Нөлөөлөл, дарамт ирэхэд бие биедээ хэрэгтэй, бие биеэ дэмждэг эрх ашгийн хамтын цогц болсны хувьд, том, дунд жижиг аж ахуйн нэгжүүд гар нийлж, харилцан туслалцах ёстой.
Энэ он гарснаас хойш цар тахлын нөлөө үүсч, Хятад улсын эдийн засгийн хөгжлийн орчны ээдрээ, хүндрэл, тодорхойгүй байдал нэмэгдэв, мөн олон аж ахуйн нэгжийн зардал нэмэгдэж, захиалга хангалтгүй, төлбөр хураахад хүндрэлтэй, ажиллах хүч авахад хүндрэлтэй, мөн ложистик болон ханган нийлүүлэлтийн сүлжээ тааруухан байгаа зэрэг асуудлууд илэрч, үйлдвэрлэл, үйл ажиллагаанд үзүүлэх дарамт ихэссэн байна. Тэдгээрийн дотроос уламжлалт үйлдвэрлэлд суурилсан, өртгийн гинжин хэлхээний доод хэсэгт байрладаг, эрсдэлээс хамгаалах чадвар нь томоохон аж ахуйн нэгжүүдийнхтэй харьцуулахад тийм ч сайн биш байдаг жижиг, дунд үйлдвэрүүд илүү илт өртөж, үйл ажиллагааны бэрхшээлтэй асуудлууд нь мэдэгдэхүйц илүү байв.
Аж ахуйн нэгжийн хүндрэл, дарамтыг багасгах, зах зээлийн гол цогцыг хамгаалах үүднээс олон олон бүс нутаг, хэлтэс албад татварыг бууруулах, хураамжийг бууруулах, ажлын байрыг тогтворжуулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, санхүүжилтийг дэмжих, логистикийг саадгүй нэвтрүүлэх зэрэг цуврал арга хэмжээ авч, сайн үр дүнд хүрсэн байна. Макро бодлогын үүргийг илүү сайн гүйцэтгэхийн зэрэгцээ томоохон аж ахуйн нэгжүүдээс түрээсийн төлбөрийг бууруулах, чөлөөлөх, зохих хөнгөлөлт үзүүлэх, дансны төлбөрийг цаг тухайд нь бүрэн төлөх зэрэг арга хэмжээ авах шаардлагатай, мөн бусдад өөрийн чадах хирээр тусалж, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг хүндрэлийг багасгах хэрэгтэй.
Төлбөрийг бууруулж ашиг олгох замаар жижиг, дунд үйлдвэрүүдийн санхүүгийн дарамтыг бууруулахаас эхлээд тэргүүлэгч аж ахуйн нэгжүүд ажил, үйлдвэрлэлээ сэргээхэд манлайлан оролцож, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг үйлдвэрлэлээ сэргээхэд түлхэц өгөх хүртэл, одоогийн байдлаар олон томоохон аж ахуйн нэгжүүд хэдийнээ идэвхтэй ажиллаж эхэлсэн байна. Олон тооны, өргөн цар хүрээтэй жижиг, дунд үйлдвэрүүд бат бөх байр сууриа олж, эрч хүчээ үргэлжлүүлэн сэргээх нь эдийн засгийн тогтвортой үйл ажиллагааг илүү хүчтэй болгож, мөн том аж ахуйн нэгжүүдийн урагшлан тэмүүлэхэд илүү хүч итгэл, бат суурийг хангах болно.
Хамтын хөгжлийг баримтлах нь урт хугацааны ололт амжилтад хүргэх болно. Ирээдүйд, хөгжлийн шинэ хэв маягийн бүтээн байгуулалтыг түргэтгэж, улсын аж үйлдвэр, ханган нийлүүлэлтийн сүлжээний уян хатан байдал, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд том, дунд жижиг аж ахуйн нэгжүүд харилцаа холбоогоо бэхжүүлж, үр ашигтай хамтран ажиллаж, инновацыг нэгтгэн уялдуулахыг шаардана.
Ялангуяа томоохон аж ахуйн нэгжүүд дайчлах, удирдан чиглүүлэх үүргийг илүү бүрэн дүүрэн, үр дүнтэй гүйцэтгэх хэрэгтэй. Нэг талаас, өөрсдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн жижиг, жижиг дундаж аж ахуйн нэгжүүд өндөр чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг идэвхтэй худалдан авч, илүү олон захиалгын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж, хэрэглээний хувилбар, зах зээлийн боломжийг бий болгох хэрэгтэй. Нөгөө талаар салбарын тэргүүлэх үүргийг бүрэн гүйцэтгэж, хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, аж үйлдвэрийн хамтын бүтээн байгуулалт зэрэг арга замаар технологийн давуу талтай, хөгжлийн боломжтой жижиг, дунд аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хэрэгтэй, мөн илүү олон гол технологийн бэрхшээлтэй асуудлуудыг шийдэж, олон саад бэрхшээлийг даван туулах хэрэгтэй.
Том, дунд жижиг аж ахуйн нэгжүүд харилцан хамааралтай, бие биеэ дэмжсэн том, дунд жижиг аж ахуйн нэгжүүдийн хөгжлийн экологи үргэлжлэн сайжруулж, Хятадын эдийн засаг салхи бороо, саад бэрхшээлийг тэсвэрлэн, тогтвортой урагшлахад тус дэм үзүүлнэ гэдэгт найдаж байна.
