solongonews
“Ши Жиньпиний гэр бүл гэрийн хүмүүжлийн байгуулалтыг хүндэтгэх тухай өгүүллийн түүвэр”-ийг хэвлэн тараав
2021-03-29 10:50
“Ши Жиньпиний гэр бүл гэрийн хүмүүжлийн байгуулалтыг хүндэтгэх тухай өгүүллийн түүвэр”-ийг хэвлэн тараав.

Намын төв хорооны намын түүх ба тулгар бичгийн судалгааны хүрээлэнгийн найруулсан “Ши Жиньпиний гэр бүл гэрийн хүмүүжлийн байгуулалтыг хүндэтгэх тухай өгүүллийн түүвэр” гэх номыг саяхан Төвийн тулгар бичгийн хэвлэлийн хорооноос хэвлүүлэн Хятад улс даяар тараав.

Гэр бүл бол нийгмийн үндсэн эс мөн. Гэр бүлийн ирээдүй хувь заяа нь улс үндэстний ирээдүй хувь заяатай нягт холбогддог. ХКН-ын арван наймдугаар их хурлаас хойш Ши Жиньпин даргаар цөм болгосон Намын төв хороо гэр бүлийн хүмүүжлийн байгуулалтыг дээд хэмжээгээр хүндэтгэж, ард олны гэр бүлийн байгуулалтын тухай шинэ хүсэл эрмэлзэл шинэ хэрэгцээ шаардлагад идэвхтэй хариулт өгч, социализмын гол өртгийн үзэл баримтлалыг гэр бүлд хэрэгжүүлэхийг ахиулж, социализмын гэр бүлийн хүмүүжлийн шинэ хэв суртал бүрэлдэхийг ахиулав. Ши Жиньпин дарга гэр бүлийг хүндэтгэх, гэрийн хүмүүжлийг хүндэтгэх, гэрийн суртлын байгуулалтыг хүндэтгэх хүрээнд нийтэлсэн олон олон чухал өгүүлэл нь гол санаа нь алс хэтийг харсан, агуулга баялаг, үзэл санаа гүн гүнзгий байж, нийгмийн бүхий л салбарыг гэр бүлийн хүмүүжлийн байгуулалтад өргөнөөр оролцуулж, түг түмэн гэр бүлийг улс орны хөгжил, үндэстний давшил, нийгмийн эв нэгдлийн чухал суурь цэг болгохоор хичээж, хувь хүний хүсэл мөрөөдөл, гэр бүлийн хүсэл мөрөөдлөө биелүүлэхийг улс орны хүсэл мөрөөдөл, үндэстний хүсэл мөрөөдөлд уялдуулж, социализмын орчин үеийн улсыг бүх талаар бүтээн байгуулах, Хятадын үндэстний агуу их сэргэн мандалтын Хятад улсын мөрөөдлийг биелүүлэх аугаа их хүч чадлыг нягтруулахад туйлын чухал ач холбогдолтой юм.

“Өгүүллийн түүвэр”-ийг долоон тусгай сэдэвт хуваасансбол нийт 107 хэсэг өгүүлэлтэй юм. Ши Жиньпин даргын 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд хийсэн тайлан, яриа, тодорхойлолт, асуулт хариулт зэрэг 60 гаруй чухал тулгар бичгээс сонгон авав. Үүнд хэсэг өгүүллийг нь анх удаа нийтэлж байна.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл