solongonews
Зайрмаг: Жимстэй мөс
2015-12-28 18:21
Гэртээ жимсийг ашиглаад амттай зайрмаг хийж сурмаар байна уу? Энэ үнэхээр бэлтгэхэд амархан бас амттай байх болно.
 
Та өөрийн хүссэн ямар ч жимсээрээ хийж болно.  Энэ удаад кивиг ашиглая.
ОРЦ:
-Киви 5-6ш
-Зөгийн бал
-Жимсний шүүс – ямар ч байж болно
-50-ийн аяга хэрэглэж болно
ХИЙХ АРГА: 
1. Кивигээ арилгана. 1ш-ийг чимэглэлд үлдээнэ. 
2. Дээрээс нь 1х/х зөгийн бал нэмнэ.
3. Бага зэрэг жимсний шүүс нэмнэ.
4. Бүгдийг миксердэнэ.
5. Үлдээсэн 1ш кивиг нимгэн хэрчинэ.
6. 50-ийн аягандаа хэрчсэн 2ш кивиг хананд нь наагаад миксердсэн шүүсээ нэмнэ. Халбага зоогоод 2-3 цаг хөлдөөнө. 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл