solongonews
Ланжөүгийн олон улсын марафон гүйлтийн тэмцээн эхлэв
2016-06-12 16:50
2016 оны Ланжөүгийн олон улсын марафон гүйлтийн тэмцээн эхлэв.

Ланжөүгийн олон улсын марафон гүйлтийн тэмцээн 6 дугаар сарын 11-ний өдрийн өглөө 7:30 минутад Хятадын Гансү мужийн олон улсын үзэсгэлэнгийн төвөөс албан ёсоор гараагаа хийжээ.

Энэ удаагийн Ланжөү хотын олон улсын марафоны тэмцээнд 23 улс орон болон газар нутгаас нийт 41 мянган тамирчид оролцож байгаа аж.

Нийт замын марафон гүйлтэд 6500 хүн, хагас замын марафонд 8500 хүн, 5 километрийн гүйлтийн тэмцээнд 26 мянган хүн оролцож байгаа бол онцгой урилгаар оролцож буй шилдэг тамирчин 34 байгаа юм байна.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл