solongonews
Ван И АНЭУ-ын гадаад хэргийн сайдтай уулзав
2018-07-08 20:20
Хятадын Гадаад харилцааны сайд Ван И АНЭУ-ын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны сайд Абдуллахтай хэлэлцээ хийв.

Ван И /баруун/ АНЭУ-ын гадаад хэргийн сайд /зүүн/-тай уулзав

Хятад, Арабын орнуудын хамтын ажиллагааны чуулга уулзалтын Сайдын хэмжээний VIII хурал Хятадад болж байна. Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И энэ сарын 07-ны өдөр Бээжин хотноо Сайдын хэмжээний VIII хуралд оролцож буй АНЭУ-ын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны сайд Абдуллахтай хэлэлцээ хийв. 
Ван И хэлэхдээ:

- АНЭУ-тай харилцаагаа хөгжүүлэхийг БНХАУ дээд хэмжээнд чухалчилж, “Бүс ба зам” санаачилгыг АНЭУ-ын “Торгоны замыг дахин сэргээх" төсөлтэй уялдуулан, хоёр орны хамтын ажиллагааг Ойрх Дорнод, улмаар дэлхийн үлгэр жишээ болгон бүтээн байгуулахад бэлэн байна гэжээ.
Абдуллах хэлэхдээ:

- Хоёр тал ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг хүсэж байна. Мөн Хятад, Арабын орнуудын хамтын ажиллагааны чуулга уулзалтаар дамжуулж, БНХАУ Арабын орнуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг сайшааж, өндрөөр үнэлж байна гэжээ. 

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл