Үзэсгэлэнт Хятад улс, өвөрмөц ганган байгаль. Өргөн уудам нутаг ус, үзэсгэлэнт сайхан байгаль орчин, эе зохицолт хүн ардтай Хармөрөн мужийн юм бүхэн нь сайхан бөгөөд өвөрмөц. Саяхан ШХАБ-ын гишүүн орнуудын Залуучуудын зуны зуслан, "ШХАБ-ын гишүүн орнуудын бяцхан сурвалжлагч" үйл ажиллагаа Хармөрөн мужийн Харбин, Ичинь хотод болж өндөрлөлөө. Арга хэмжээний үеэр Орос, Казахстан, Киргиз зэрэг ШХАБ-ын гишүүн есөн орны 20 гаруй залуус Хармөрөн мужид ирж, Хятад өсвөр насны хүүхдүүдтэй гүн гүнзгий нөхөрлөж, илүү сайхан ирээдүйн тухай ярьсан байна.
Мөс цасны спорт "ШХАБ-ын гишүүн орнуудын бяцхан сурвалжлагчид"-ын хүсэл тэмүүллийг бадраалаа
"ШХАБ-ын гишүүн орнуудын бяцхан сурвалжлагчид" Хармөрөн мужийн Спортын ордны Үзэсгэлэнгийн танхимд хүрч, олон хүний сэтгэлийг татдаг цасны спорттой танилцлаа. Спортын 700 орчим зураг, төрөл бүрийн тэмцээнүүдийн 77 медаль, 193 багц 10 мянга гаруй энгэрийн тэмдэг гэхчилэн 20-р зууны эхнээс өнөөг хүртэлх Хармөрөн мужийн спортын салбарын хөгжлийн үйл явц, гайхалтай амжилтуудыг энд тод харуулсан байна.
“Энэ бол Бээжингийн 2022 оны өвлийн олимпийн бамбар, цом юм. Лүнжянгийн өвлийн олимпийн баг гайхалтай амжилт гаргалаа! гэсэн тайлбарлагчийн тайлбарын дагуу бяцхан сурвалжлагчид музейн "C" үзэсгэлэнгийн байранд ирж, Олимпийн бамбар, медалийг сонирхон, зураг авч дурсгал үлдээлээ.
-Миний гарт байгаа бамбар, медаль маш хүнд. Хармөрөн мужийн тамирчид үнэхээр гайхалтай! Би энэ бүгдийг бичиж аваад Орост байгаа найзууддаа ярьж өгнө гэж Оросын хэвлэлийн багийн дагуулагч Наталья Васильвна Филоненко сэтгэл догдлон хэлэв. Мөн бяцхан сурвалжлагчид энэ айлчлал нь тэдэнд Хармөрөн мужийн тамирчдын урам зориг, эрч хүчийг биечлэн мэдрэх боломж олгосон гэж хэллээ.
“ШХАБ-ын гишүүн орнуудын бяцхан сурвалжлагчид” Ичүнь хотод Керлинг спортоор хичээллэж үзлээ. Ичүнь хотын Хүнсүн спортын ордонд Керлинг спортын хөгжлийн явцтай танилцсаны дараа бяцхан сэтгүүлчид тус спортыг ихэд сонирхож, өөрсдөө баг бүрдүүлэн ур чадвараа харуулахаар бэлэн болов.Залуу сэтгүүлчид Керлинг тоглогчид болж, талбай дээр туршиж эхэлсэн юм.
-Манай бяцхан сэтгүүлчид болон Хятадын өсвөр насны хүүхдүүд бие биенээсээ суралцаж, дасгалжуулагчдын удирдлага дор керлинг тоглож байна. Мөн тэдний хоорондын нөхөрлөл улам нэмэгдсэн гэж Пакистаны бяцхан сэтгүүлчдийн багийн дагуулагч Абдул Рауф энэ тухай сонирхууллаа.
"Керлинг спорт " нь "том гүүр" барьж, энэ богино хугацааны туршлага нь "ШХАБ-ын гишүүн орнуудын бяцхан сурвалжлагчид"-ын хүсэл тэмүүллийг бадраан, бие биесээ гэсэн сэтгэлийг нь улам ойртуулсан юм. Салахдаа хүн бүр дурамжхан байлаа.
-Хармөрөн мужид дахин ирж, мөс, цасны спортоор найз нөхөдтэйгөө нөхөрлөлөө нэмэгдүүлэх илүү их боломж бидэнд олдох байх гэж найдаж байна гэж байлаа.
Зүүн, барууныхан уулзаж хотын хөгжил цэцэглэлтэй танилцав
Хятадын хил дээр орших Хармөрөн мужид байгалийн үзэсгэлэн, хүн төрөлхтөн зэрэгцэн оршиж, мэргэн ухаан, бүтээлч байдал ч хамт оршдог. "ШХАБ-ын гишүүн орнуудын бяцхан сурвалжлагчид" Хармөрөн мужийн Төлөвлөгөөт үзэсгэлэнгийн танхимуудад хүрч, хотын хөгжилтэй танилцан, энэ нутгийн өнгөрсөн, одоогийн тухай ойлголоо. Асирбеков Казыбек нь Киргизийн бяцхан сурвалжлагчдын багийн дагуулагч, бас түүхч юм. Тэрээр:
-Энэ айлчлал намайг Харбин хотын тухай илүү ихийг мэдүүлсэн. Хятадын санаа, хятадын мэргэн ухаан, Хятадын шийдэлд би үнэхээр гайхширч билээ. Бид бүгд тус тусын түүх, соёлоо хадгалж үлдэхийг хичээж, өөр өөр улс орны соёлын солилцоог идэвхтэй дэмжих ёстой гэж сэтгэгдлээ илэрхийллээ.
"Азийн нэгдүгээр гудамж" гэдгээрээ алдаршсан Харбины төв гудамжаар алхаж яваа “ШХАБ-ын гишүүн орнуудын бяцхан сурвалжлагчид” эндхийн “олон улсын хэв маяг”-ийг гайхширсан юм. Янз янзын хэв маягтай барилгууд эгнэн эгнэж, орос бичигтэй дэлгүүрүүд хаа сайгүй харагдана. Бяцхан сурвалжлагчид Төв гудамжаар удаан алхан гайхаж байлаа.
-Гудамжаар хөл хөдөлгөөн ихтэй ч бүх юм эмх цэгцтэй. Хотын удирдлагууд үнэхээр мундаг гэж Казахын бяцхан сурвалжлагчдын багийн дагуулагч Индира Далабайкизи хэллээ. Харбин хот "Дуу хөгжмийн хот" гэдгээрээ ч “ШХАБ-ын гишүүн орнуудын бяцхан сурвалжлагчид”-ын сэтгэлийг татаж байсан юм. Бяцхан сэтгүүлчид Харбины дуу хөгжмийн коллежид хүрч Хятад болон Барууны хосолсон гайхамшигт концертыг сонирхлоо.
-Энэ бол Хятадын үндэсний хөгжмийн зэмсгийн дууг анх удаа сонсож байгаа явдал юм. Хүч чадал, зөөлөн сэтгэлийг хослуулсан хөгжимчний үзүүлбэр үнэхээр цочирдмоор байлаа гэж Киргизийн бяцхан сэтгүүлч Занабек Кази Найрия хэллээ.
-Дуу хөгжим хил хязгаарыг мэддэггүй. Бид Хармөрөн мужийн уран бүтээлчдийн халуун дулаан, нөхөрсөг байдлыг хөгжмөөс жинхэнээсээ мэдэрсэн төдийгүй, олон төрлийн хөгжмийн найруулгын сайхныг мэдэрсэн. Баярлалаа! гэж Узбекистаны бяцхан сурвалжлагчдын багийн дагуулагч Элжашбаев Мейербек чин сэтгэлийн талархлаа илэрхийлэв. Концертын дараа Казахстаны хоёр бяцхан сэтгүүлч тайзан дээр гарч, дуртай төгөлдөр хуураа тоглолоо.
“Ой дахь гэр” хэмээгдсэн хотоор аялав
ШХАБ-ын гишүүн орнуудын бяцхан сурвалжлагчид "Ой дахь гэр” гэгддэг Ичүнь хотод айлчилсан юм.Тэд Шиньчин намгархаг газарт тогоруу бүжиглэхийг үзэж, нарсан ойд нарс модны давалгааг чагнаж, ойн хачирхалтай хад чулууг биширч, байгалийн сайханд согтууллаа.Шиньчин үндэсний намгархаг газрын цэцэрлэгт хүрээлэнд орох тэр мөчид бяцхан сурвалжлагчид үнэхээр гайхаш алдлаа.
-Энэ том намархаг газар гайхамшигтай, энэ бол шувуудын хувьд диваажин юм! гэж байлаа.
-Үзэсгэлэнт байгаль, таатай уур амьсгал бол хүмүүсийн суурьших хамгийн сайхан газар гэж Пакистаны бяцхан сурвалжлагчдын багийн дагуулагч Абдул Рауф инээмсэглэн хэлэв. Эндээс хүмүүс үзэсгэлэнт уул, ус бүхий "Экологийн ногоон амьдрал"-ыг мэдэрдэг.
-Энэ улаан нарс мод бол 500 жилийн настай. Та гараа модны дэргэд тавьж, сэрүүн салхийг мэдэрч болно гэж тайлбарлах тайлбарлагчийн ярихыг сонсоод бяцхан сурвалжлагч нар туршиж үзэж байлаа. Энд "Амьсгалдаг" улаан нарс мод байх төдийгүй, хүмүүстэй байнга "танилцдаг" бяцхан хэрэмнүүд ч бий.
-Бяцхан хэрэмнүүд жуулчдын өгсөн тарвасны үр, нарсны самрыг идэж, идээд цадвал нарсан модондоо гарна. Үнэхээр хөөрхөн гэж Киргизийн бяцхан сурвалжлагч Замирбек Кази Элкем хэлэв.
Бүх зүйл өөрийн гэсэн амьдрал, өвөрмөц онцлог шинжтэй байдаг. Уулын орой дээрх үзэмж сонирхох тавцан дээр зогсож, бага Хянган давааны сүрлэг ногоон нарсны үзэсгэлэнг харахад үнэхээр өнгө будгаа алддаггүй үлгэрийн зураг шиг. Намаг газрыг сайхан хамгаалснаар Хятадын намаг газрын бүс 6.5 сая гаруй га талбайд хүрсэн ба дэлхийн нийт намаг газрын 10 гаруй хувийг эзэлдэг. Ховор, аюулд өртсөн олон төрөл зүйлийг хамгаалахын зэрэгцээ экосистемийн тогтвортой байдлыг сайжруулж байна.
"Хөх уулс, тунгалаг ус, цэвэр агаар" гэдэг нь Ичүньд байгалаас өгсөн өвөрмөц сэтгэл татам байдал юм. "Хот нь ойд, ой нь хотод байдаг", Ичүнь хот нь маш өвөрмөц гоо үзэсгэлэнг бүрэн харуулж, "Хятадын ойн хот" гэгддэг. “ШХАБ-ын гишүүн орнуудын бяцхан сурвалжлагчид” Хармөрөн мужийн ногоон байгаль, тунгалаг устай үзэсгэлэнт газрыг гүнзгий мэдэрчээ. Хятад, Оросын хил дээр Хармөрөн голын эрэг дээр алхаж явахдаа Тихиа Чандок :
-Энэ газар их гоё, агаар нь маш цэвэр, цаг агаар нь тохиромжтой, надад маш их таалагдаж байна гэж хэлсэн юм.
“Шанхайн хамтын ажиллагааны том гэр бүл”-ийн аз жаргалант зам
"Харилцан итгэлцэл, харилцан ашигтай, тэгш эрх, зөвлөлдөх, олон янзын соёл иргэншлийг хүндэтгэх, нийтлэг хөгжлийн төлөө зүтгэх" гэсэн Шанхайн үзэл санаа бол ШХАБ-ын амин сүнс юм. “ШХАБ-ын гишүүн орнуудын бяцхан сурвалжлагчид” энэ л үзэл санаагаар зочилж, судалж, харилцдаг.
-Ийм юм бичих нь үнэхээр сайхан юм. Ичүнь хотын Имэй дүүргийн залуучуудын үйл ажиллагааны төвд бяцхан сурвалжлагчид хятадын уран бичлэгийг сонирхож, бэхний анхилуун үнэрээс Хятадын соёлыг гүн гүнзгий мэдэрлээ. Арга хэмжээнд Хятадын өсвөр насны хүүхдүүд “ШХАБ-ын гишүүн орнуудын бяцхан сурвалжлагчид”-д үзэг хэрхэн барих, хэрхэн бичихийг зааж өглөө. Хятад үсэг “和” гэдэг нь эв нэгдэл, амар амгалан, төвийг сахих гэсэн утгатай. Хятад үсэг “合” гэдэг нь нэгдэл, уусах, холбоолол гэсэн утгатай. “和” болон “合” нь Хятад үндэстний баримталж буй соёлын үзэл баримтлал. Хятад, гадаадын өсвөр насныхан хамтдаа “和” болон “合” хэмээх үсгийг бичиж, нөхөрлөлийн сайн сайхныг бэлгэдсэн байна.
Өдөрт 3 удаа хоол иддэг, Хятад хүн өдөр бүр савхаар хоолоо иддэг. Казахстаны бяцхан сурвалжлагчийн багийн дагуулагч Индира Дарабайкизи сониуч зангаасаа болж, савханд агуулагдах Хятадын соёлын тухай:
-Хос савх нь хоёр талын эв найртай байхыг бэлгэддэг. Хоол идэх үед хос савх хэрэглэх нь хүмүүсийн хоорондын зохицлыг харуулдаг. Эндээс хятадын “和” хэмээх соёлын утга учрыг би анх удаа гүнээ мэдэрч байна гэж хэллээ. Энэ ёс учрыг мэдсэний дараа тэрээр багтайгаа дараагийн хоёр өдөр савх хэрхэн хэрэглэхийг хурдан сурч авсан бөгөөд үүгээрээ маш их бахархаж байлаа.
Хармөрөн мужийн ес хоногийн аяллын үеэр “ШХАБ-ын гишүүн орнуудын бяцхан сурвалжлагчид” “бяцхан элч” болж, өөр өөрийн өвөрмөц өнцгөөсөө дэлхий нийтэд “Лүнжянгийн сэтгэгдэл”-ийг хүргэсэн юм.
