solongonews
03-р сарын 03-ны өдрийн “COVID-19”-ийн халдварын байдал
2020-03-04 12:09
03-р сарын 03-ны өдрийн “COVID-19”-ийн халдварын байдал

     Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооны мэдээлснээс үзвэл 03-р сарын 03-ны 0-24 цагийн байдлаар Хятадын 31 муж ба Шиньжяны үйлдвэр бүтээн байгуулалтын группын “COVID-19”-ийн халдвар авсан хүн 119 нэмэгдэж, 38 өвчтөн нас барж, халдвар авсан байж болзошгүй 143 тохиолдлыг шинээр бүртгэв.

Мөн өдөр 2652 хүн эдгэрч эмнэлгээс гарч, өвчтөнтэй ойр байсан 6250 хүнийг эмнэлгийн ажиглалтаас цуцалжээ. Хүнд өвчтөн 390 хасагдсан байна.

03-р сарын 03-ны 24 цагийн байдлаар Хятадын 31 муж ба Шиньжяны үйлдвэр бүтээн байгуулалтын группт эмчлүүлж буй халдвар авсан хүний тоо 27433-д хүрч, эдгэрч эмнэлгээс гарсан хүний тоо 49856-д хүрч, нас барсан хүний тоо 2981-д хүрчээ.

Хүбэй мужид шинээр 115 өвчтөн нэмэгдэж, 2389 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарч, 37 хүн нас баржээ.

Үүнээс гадна, Хятадын Хонконг, Макао, Тайваньд 152 хүнийг халдвар авснаар оношилж, Хятадын Хонконгт 100, Макаод 10, Хятадын Тайваньд 42 хүн тус тус оношлогдсон байна.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : ХТРТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл