solongonews
”Тариалангийн шинэ хэрэгсэл” гайхалтай
2021-04-15 15:57
”Тариалангийн шинэ хэрэгсэл” гайхалтай

  Гар утсаа гаргаж программ хангамжаа нээгээд, агааржуулалтынхаа хэмжээг тохируулав... Ногооны тариаланч Цүй Жианюань "Тариалангийн шинэ багаж хэрэгслээ" чадварлагаар ашиглаж, өөрийнхөө улаан лоолийн хүлэмжинд туршиж үзнэ. Шаньдун мужийн Вэйфан хотын Сөү Гуан хотын Даотянь суурингийн Сүй Линси тосгонд хоёр хагас акр талбайг хамарсан энэхүү хүлэмжинд зүүн болон баруун талд нь хэдэн арван олс нэгэн зэрэг эргэлдэж, дээврийн хөшиг аажмаар онгойн, сэрүүн салхи улаан лоолийн анхилуун үнэртэй нийлж, ороож, халуун бас чийглэг хүлэмжинд маш түргэн сэрүүн таатай болно.

    Хүлэмжинд 20 гаруй жилийг өнгөрүүлсэн Цүй Жианюань нэг л өдөр ингэж ухаалаг агааржуулалтын төхөөрөмж ашиглаж чадах юм гэж бодож байсангүй. Урьд нь тэрээр термометрийг хянахын тулд өдөрт хэд хэдэн удаа хүлэмжинд гүйж орох шаардлагатай болдог байв. Салхитай, бороотой өдрүүдэд хүмүүс гэр лүүгээ гүйхэд харин түүний хувьд хүлэмж рүүгээ гүйх шаардлага гардаг байлаа. Өнөө үед температурын тохируулах апп-г гар утсан дээрээ шууд ажиллуулах боломжтой болжээ. Температур нь тогтоосон хэмжээнээс өндөр байвал агааржуулагч хүлэмжийн хөшгийг автоматаар онгойлгож агааржуулж хөргөнө; температур хэт бага байвал халаалтын төхөөрөмж асаж эхлэх болно.

- Хараач, манай хүлэмжийн сайн эдийг! Үнэхээр гайхалтай! Энэ жил Цүй Жианюань техникийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, ухаалаг агааржуулалт, автомат гэрэл, ухаалаг ус, бордооны нэгдсэн машин, автомат шүршигч бүгд түүний "хүчирхэг цэргүүд" болсон байна.

- Энэ улирлын улаан лооль нэг сарын дараа худалдаанд гарна. Нийт ургац нь ойролцоогоор 65000 кг, бүгд сайн зэрэглэлийн жимс гэж тэрээр бат бөх, навчит улаан лоолийн эгнээнүүдийг хараад бахархан ярина.

"Хүнсний ногооны төрөлх нутаг" Сөү Гуан хотод тариалан эрхлэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь интернэт сүлжээ гэх зэрэг шинэ технологийг ашиглаж ногоо тариалах болсонтой холбоотой. Хотын хэмжээнд 173000 хүлэмж байдаг. Ухаалаг тоног төхөөрөмжийн нэвтрэлтийн түвшин 80 хувьд хүрч, жилийн хүнсний ногооны гарц нь 4.5 сая тонн бөгөөд ихэнх нь брэнд бүтээгдэхүүний хэлбэрээр худалдааны дэлгүүрт ордог.

Сайн ногоо бол сайн суулгацтай салшгүй холбоотой. Сөү Гуан хотод Лиү Лигун мэтийн хэсэг бүлэг хүмүүс жилийн турш хүнсний ногооны суулгацтай харьцдаг. Сөү Гуан хөдөө аж ахуйн хөгжлийн групп ХХК-ийг хариуцсан техникийн ажилтны хувьд суулгацын ургацад их анхаарлаа хандуулдаг.

Энэхүү 1000 кв.м суулгацын ургацын үйлдвэр бол ер бусын бөгөөд ховор тохиолддог "Далайн түрлэг хэлбэрийн суулгацын ургацын үйлдвэр" юм. Уламжлалт суулгацын үйлдвэр нь ихэвчлэн шүршиж услах аргыг ашигладаг бол энэ үйлдвэрт суулгацын доороос усалдаг.

- Яаж гэвэл ухаалаг хяналтын системийг ашиглана гэж Лиү Лигун хэлэв. Тэр нь доод хоолой ба ухаалаг хяналтын системийг ашиглаж суулгацын ус, бордооны хэрэгцээний дагуу суулгацын талбай дээрх шингэний түвшний "огцом нэмж хасах"-ыг ухаалгаар хянах боломжтой бөгөөд систем нь бүх үйл явцын бүртгэлтэй байдаг аж.

Хэд хоногийн өмнө улаан лоолийн үрийн шинэ хэсгийг тариалсан байна. "Систем нь ургацад өөрчлөлт гарч байгааг сануулж байна. Тиймээс би заавал ирж шалгаж үзэх хэрэгтэй." 03-р сарын 25-ны үд дундад Лиү Лигун цэнхэр өнгийн ажлын хувцас, нэг удаагийн улавч өмсөж ариутгал хийгээд шууд суулгацын талбай руу явлаа. Ингээд хэсэг үзлэг хийсний дараа хажуугийн аманд хэдэн суулгац 2 см-ийн хэмжээтэй, нөгөөдөхөөсөө илт өндөр байгааг олж тогтоов. Тэрээр:

- Суулгацыг тарихад хажуугийн аманд асгасан байх, дунд нь аваачих хэрэгтэй гэж хэллээ.

Лиү Лигун өдөр бүр ус, бордоо хуваарилах, усжуулалт, температур хянах, гэрлийг хянах, ариутгах зэрэг ухаалаг хяналтын системтэй "хамтран ажиллах" ёстой. Ердөө нэг л өдөрт 10 гаруй хүлэмжийн үйл ажиллагааг ухаалаг хяналтын системээр хянаж чадах болов.

Тэрээр инээмсэглээд:

- Өмнө нь ганц хоёр саравчийг л хамгаалдаг байсан. Ухаантай хяналтын системтэй болсноор та одоо өдөрт арван саравчийг нэвт норгох "боломжтой боллоо!" гэж хэлсэн юм.

Сайн ургацтай бол сайн борлуулагддаг. Далайн түрлэг хэлбэрийн суулгацын үйлдвэрээс 20 км зайд орших Сөү Гуан хотын Ёхэ Дяньзи тосгонд хүнсний ногооны тариалан эрхлэгч Сю Чунгүө өглөө 06:00 цагт гэр бүлийнхээ хаштай хүлэмжинд орж, сагс барин хаш түүж, хоёр цагийн дараа ачааны тэрэг дээр гурван давхар нил ягаан хаш тээгээд шууд тосгоны хойд зах дахь ногооны тусгай хоршоо руу явлаа. Түүний хүнсний ногоогоо зардаг газар энд байдаг.

Бүтэн ачаатай байхад нь хүндийг нь хэмжин авсанаа дахин буулгаж, хоосон ачааны машины хүндийг хэмжиж, түүний шинэ хаш 6 минутын дотор зарагдаж дуусав. Ийм хурдан уу?

- Өмнө нь ийм хурдан байгаагүй, нягтлан бодогч жинлэлтийг нэг нэгийг хийх шаардлагатай байсан. Энэ ажлыг хагас цаг дотор ч хийж дуусах боломжгүй байсан. Энэ ухаалаг жинлүүрийн ачаар түргэн болсон гэж Сю Чунгүө дэргэд байгаа ухаалаг жинлүүрийг зааж хэллээ.

Сю Чунгүөгийн дурдсан “Ухаалаг хэмжүүр” бол өнгөрсөн оны 09-р сард Хятадын барилгын банк Шаньдун салбар, Сөү Гуан хот хамтран гаргасан ухаалаг хүнсний ногооны худалдааны терминалын систем бөгөөд том дата, үүлэн тооцоолол зэрэг технологи ашиглан, жинлэх, нягтлан бодох бүртгэл хөтлөх, үнийн чиг хандлагын дүн шинжилгээ хийх, үйлдвэрлэл, борлуулалт гэх зэрэг олон үйлдэлтэй. Сю Чунгүө ухаалаг жинлүүрийг аль хэдийн сурамгай хэрэглэж чаддаг болжээ. Жинлэснийхээ дараа машинаасаа бууж онцгой картаа гарган уншуулаад, дараа нь өөрийн нүүрээ уншуулснаар төрөл бүрийн ногооны бүртгэлийг автоматаар хийж, дугаарыг тайлагнан, төлбөрийн дүнг тайлагнав. Удалгүй Сю Чунгүөгийн гар утас, хоршооны ПОС машин, хотын том дата төвийн терминал бүгд энэ дансны мэдээллийг авсан байна.

- Энэ сайн зүйлсийг ашигласнаас хойш бид хашнуудаа хурдан, бас сайн борлуулдаг болсон гэж Сю Чунгүө баяртайхан хэлж байлаа. Сю Чунгүө бараг л 5-7 хоногт нэг удаа түүж зарж борлуулдаг. Тэрээр борлуулалт, үнийн тал дээр санаа зоволгүй зүгээр л ногоогоо чирээд завгүй хэрнээ аз жаргалтай ажиллана.

 

Хятад ( Сөү Гуан) Хүнсний ногооны бяцхан суурин

  Зургийг:  Сөү Гуан хотын Намын хорооны суртал ухуулгын хэлтэс

Зохиогч: Нийтлэлийг: ЦИУ ХАЙФЭН
Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл