solongonews
Ли Кэчян эм бэлдмэл эмчилгээний төхөөрөмжийн платформд ажиллав
2020-02-29 19:49
Ерөнхий сайд Ли Кэчян халдварт өвчний эм бэлдмэл эмчилгээний төхөөрөмжийн платформд ажиллалаа.

     ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд, Ковид-19-н эсрэг тэмцэх ажлын Төв хорооны удирдах хэсгийн дарга Ли Кэчян Шинэ төрлийн коронавирусын уушгины хатгалгааны эм бэлдмэл, эмчилгээний төхөөрөмжийг яаралтай зохицуулах үндэсний платформд ажиллав. Тэрбээр:

- Одоогийн тулгам шаардагдаж буй чухал зүйлүүдийг сайтар чухалчилж, эмчилгээний шинжлэх ухаан технологийн судалгааг илүү далайцтай өрнүүлэн, өндөр үр ашиг бүхий шинжилгээний сурвалж, үр ашигтай эм бэлдмэл, вакцин зэрэг талаар даруй түргэн илүү их ахиц гаргаж, халдварт өвчнийг ялан давахад багаж хэрэгсэл нэмэрлэх хэрэгтэй гэж онцоллоо.

Ли Кэчян мөн:

- Оношлон илрүүлэх болон клиникийн судалгааны ажлыг улам сайтар хийх хэрэгтэй. Төрөл зүйл олондоо биш, хамгийн чухал нь аюулгүй, найдвартай, клиникийн үр бүтээмжээр илэрхий хэдэн зүйлийн гол гол эм бэлдмэлийг төвлөрүүлэн сонгон гаргаж, эмчилгээний ажилтнууд болон олон нийт хэрэглэхэд дөхөм болгох. Хүнд өвчтөнийг илүү үр дүнтэй авран эмчилж, нас баралтыг бууруулан, өвчний байдал нь хөнгөн өвчтөний өвчин нь хүндрэхийг үр дүнтэй хориглох хэрэгтэй. Энэ мэтээр вирусыг тогтоон баривал, халдварт өвчний эсрэг тэмцэлд ялалт байгуулах илүү их найдвар зоригтой болно гэж хэллээ. Эм бэлдмэл, вакциныг судлан бүтээсэн, үйлдвэрлэсэн байдлыг анхаарч, стандартыг бууруулахгүй урьтал нөхцөлийн дагуу хянан тогтоох, үнэлгээ зөвшөөрөл олгох үр бүтээмжийг дээшлүүлэх хэрэгтэйг холбогдох байгууллагад заавчилгаа болгосон байна.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : ХТРТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл