БНХАУ-ын Банк даатгалын хяналт шалгалтын хорооны дарга Гүө Шүчин: Хятад улс сүүлийн үед 12 шинэ бодлого боловсруулж, банк даатгалын салбарыг гадаадад илүү нээлттэй болгоно гэжээ. Эдгээр бодлогод Хятадад гадаадын хөрөнгө оруулалттай банк байгуулах, итгэмжит компанид хувьцаа орох, даатгалын зуучлагч компани эрхлэх зэрэг гадаадын хөрөнгө оруулалттай банк санхүүгийн байгууллагын бүртгүүлэх хөрөнгийн шаардлагыг цуцлах, гадаад дотоодын хөрөнгө оруулалттай хэрэглээний банк санхүүгийн компанид зөвшөөрөл олгохыг хөнгөлөх бодлого, гадаадын хөрөнгө оруулалттай банк юанийн ажил төрөл эрхлэхэд зөвшөөрөл авах шаардлагагүй болгох зэргийг хамарчээ.
Ноднингийн 04-р сард боловсруулсан Хятад улс банк даатгалын салбарыг нээлттэй байлгах 15 бодлогыг үндсэнд нь хэрэгжүүлсэн бөгөөд шинэ бодлогыг даруй хэрэгжүүлэх гэж байна. Ийнхүү Хятадын банк, даатгалын салбар улам нээлттэй, зах зээлд хандах бөгөөд Хятадын банк санхүүгийн бизнесийн орчинг сайжруулж, Хятадын банк санхүүгийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг нийлүүлэхийг дайчлан, Хятадын банк санхүүгийн үйлчилгээний салбарын өрсөлдөх, зах зээлд хандах, бүтээлч, үйлчлэх үзэл ухамсрыг үндсээр нь суулгана гэдэгт эргэлзэхгүй байна.
Санхүүгийн салбар нь улс орны эдийн засгийн хөгжилд тогтворжуулагч, хөдөлгөх хүч болдог. БНХАУ-ын эдийн засгийн талаар, ХКН-ын XIX их хурлын тайланд бүх талаар нээлттэй шинэ төлөв байдал бий болгоно гэж дурдсан ба 2018 оны Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын үед Хятад улсын дарга Ши Жиньпин банк санхүүгийн салбарыг хамарсан гадаадад нээлттэй дөрвөн чухал бодлогыг мэдэгдсэн юм. Энэ оны Хятадын засгийн газрын ажлын тайланд банк санхүүгийн салбарт өөрчлөлт хийж нээлттэй байлгах бодлого хэрэгжүүлнэ, Хятадын банк санхүүгийн салбарыг нээлттэй байлгах явдал стратегийн хуваарийн дагуу өөрийн хэмнэлээрээ тогтвортой урагшилж, бодит эдийн засагт үйлчлэх чадвараа улам дээшлүүлсээр байгаа юм.
Хятадын энэ удаагийн шинээр дэвшүүлсэн санхүүгийн 12 салбарыг нээлттэй болгох арга хэмжээ нь Хятадын санхүүгийн салбарын гадаадад нээлттэй байлгах бүхий л байдлыг сайжруулах, хэрэгжүүлэх төдийгүй өөрийн эдийн засаг, санхүүгийн хөгжлийн хууль тогтоомжийн эрэлт хэрэгцээнд суурилсан чухал санаачилга юм. Ерөнхий агуулгаас үзвэл, эдгээр 12 арга хэмжээ гурван онцлог шинжтэй:
Нэгд, гадаад дотоодын хөрөнгө оруулалтын нэгдсэн зарчмыг товойлгохыг онцолсон. Жишээлбэл, дан ганц Хятадын санхүүжилттэй банк болон дан ганц гадаадын санхүүжилттэй банкны Хятадын хөрөнгө оруулалт, худалдааны банкны хамгийн өндөр хувьцааны харьцлыг цуцлахын зэрэгцээ, Хятад болон гадаадын санхүүгийн байгууллагын хэрэглээний санхүүгийн компани байгуулах бодлогыг чөлөөтэй болгох зэрэг арга хэмжээ хамрагдана. Энэ нь гадаад дотоодын хөрөнгө оруулалттай санхүүгийн байгууллагад эрх тэгш, шударга өрсөлдөөний зах зээлийн орчинг хангаж, Хятадын шинээр баталсан "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль"-ийн шаардлагад нийцэж байгаа юм.Хоёрт, гадаадын санхүүгийн байгууллагын Хятадын зах зээлд нэвтрэх бэрхшээлийг бууруулах болно. Өөрөөр хэлбэл, Хятадын санхүүгийн салбарт орохоор бэлтгэж буй гадаадын хөрөнгө оруулалттай санхүүгийн байгууллагын хөрөнгийн цар хэмжээний хязгаарлалыг цуцалж байгаа явдал юм. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалттай байгууллагын Хятадад ирж санхүүгийн үйлчилгээ үзүүлэхийг дэмжихийг барахгүй гадаадын хөрөнгө оруулалттай байгууллагын шударга байдлыг бүрэн хангаж чадна. Мөн, Хятадын хөрөнгө оруулалтын хэмжээ харьцангуй бага санхүүгийн байгууллагууд байнга санхүүгийн үйлчилгээний шинэчлэл хийж, өрсөлдөх чадвараа дээшлүүлнэ. Энэ нь Хятадын санхүүгийн зах зээл бодит эдийн засагт илүү сайн үйлчилж, зах зээлийг илүү идэвхтэй байлгахад түлхэц өгнө.
Хятад дахь гадаад хөрөнгийн ажил төрлийг өргөтгөнө. Жишээлбэл: Гадаад хөрөнгийн банк ажлаа эхлэхдээ юаниар тооцоо хийж болно. Тооцооны ажлыг хүлээн авч орлон гүйцэтгэж болно. Энэ бол гадаад хөрөнгийн аж ахуйн нэгжийг зах зээлд оруулах үед өөрийн иргэний хөнгөлөлт үзүүлж буй арга хэмжээ тул гадаад хөрөнгийн аж ахуйн нэгжүүдийн Хятадад аж ахуй эрхлэх орон зайг өргөтгөх нь гарцаагүй юм.
Саяхан Хятад улсын дарга Ши Жиньпин Бүс ба зам олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалтад улам нээлттэй байлгах 5 том арга барилыг дурдсаны нэг нь гадаадыг хөрөнгийн аж ахуйн нэгжүүдийг зах зээлдээ оруулахыг улам өргөтгөж, шударга өрсөлдөөн, нээлттэй хамтын ажиллагаагаар дотоодын үйлдвэрлэл нийлүүлэлтийн бүтцийн өөрчлөлтийг ахиулан, хоцрогдсон ба хэт үйлдвэрлэлийн хүчнийг үр ашигтай шигшин гаргаж, үйлдвэрлэл нийлүүлэлтийн системийн чанар, үр ашгийг дээшлүүлнэ. Банк санхүүгийн салбар бол үнэндээ үйлчилгээний өрсөлдөөн мөн. Гадаадад нээлттэй байдлаа өргөтгөн, олон улсын зах зээлийн өрсөлдөөнд оролцох замаар бодит эдийн засагт улам сайн үйлчилж болдог. Энэ нь Хятадын дотоодын банк санхүүгийн байгууллагад түүхэн боломж болсон төдийгүй Хятадын зах зээлд орсон буюу орох гэж буй гадаад хөрөнгийн банк санхүүгийн байгууллагад бүр их ашигтай боломж юм.
