Евроазийн асуудал эрхэлсэн Хятадын засгийн газрын тусгай төлөөлөгч Ли Хүй 03-р сарын 02-ны орой, Украины хямралын хоёр дахь удаагийн нисэх онгоцны дипломат ажиллагааг эхлүүлэхээр Москвад хүрэв.Ли Хүй ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Галузинтай яриа хэлэлцээ хийж, Хятад,Оросын харилцаа, Украины хямралын талаар санал бодлоо гүнзгийрүүлэн ярилцжээ.
Энэ онд Хятад, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой болон Хятад,Оросын соёлын жил эхэлж байгаа жил тохиож байна.Хоёр талын харилцааг цаашид хөгжүүлэх үндсэн зарчим болох хоёр талын тэргүүн нарын хүрсэн чухал зөвшилцлийг дагах ёстой гэж хоёр тал санал нэгдэв.
Ли Хүй:
-Украины хямрал бүрэн хэмжээгээр хурцадсанаас хойш хоёр жил өнгөрсөн юм.Хятад улс энхийн хэлэлцээрийг хөхиүлэн дэмжиж,Орос, Украин болон бусад холбогдох талуудын дунд санал нэгтэй байж,Украины хямралыг улс төрийн эцсийн байдлаар шийдвэрлэхийг дэмжих хүчин чармайлтаа үргэлжлүүлэхэд бэлэн байна.
Украины хямралыг хэлэлцээрээр шийдвэрлэх хэрэгтэй гэдэгт Галузин санал нэгтэй байж,“Энэ тал дээр Хятадын онцгой, өгөөжтэй үүргийг өндрөөр үнэлж, Хятадын хоёр дахь удаагийн дипломат харилцааны талаар сайшаан ярьж,цаашид ч Хятадтай харилцаагаа бэхжүүлнэ гэдэгт найдаж байна”гэжээ.
